Үелэх системд шинэ элемент нэмэгдэв


Менделеевийн үелэх системд 2 шинэ элемент буюу 114, 166 дугаар элементүүд шинээр нэмэгджээ. Тэдгээрийг Онолын болон хэрэглээний химийн шинжлэх ухааны олон улсын холбоо (IUPAC) бүртгэн баталсан байна.
Эдгээр элементүүдийг Москва мужийн Дубна хотод байрладаг Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн эрдэмтэд болон АНУ-ын Калифорни муж улсын Лоуренсын нэрэмжит Ливердалайн үндэсний лабораторийн эрдэмтэд нээжээ. 114 дүгээр элементийг анх 1998 оны 12-р сард, харин 116 дугаар элементийг 2000 оны 7-р сард нийлэгжүүлсэн байна.
Одоо эдгээр элементүүдэд нэр өгөх үлдээд байгаа бөгөөд 114 дүгээр элементийг Зөвлөлтийн физикч Георгий Флеровын нэрээр нэрлэж магадгүй байна. Харин 116 дугаар элементийг Москва мужийн нэрээр московиум гэж нэрлэж магадгүй ажээ.

1 comment:

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK