Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
Ирээдүйд шөнө сар гарахгүй
Сар дэлхийн цорын ганц дагуул. Нарны аймгийн тав дахь том дагуул энэ сөнөмөл гариг мөнхөд манай дэлхийг тойрон эргэсээр байх уу гэсэн асуулт сүүлийн үед одон орон судлаачдын дунд маргаан дэгдээгээд байна. Учир нь сар биднээс зугтаж эхэлснийг саяхан тогтоосон юм.
ОХУ-ын Механик инженерийн судалгааны төвийн Ерөнхий захирал Геннадий Райкунов "Сар Сугарын дагуул байсан Буд гаригийн тавиланг давтаж нэг их удалгүй хаашаа ч юм нисч одно. Жил бүр дэлхийн дагуул эх гаригаасаа холдсоор байгаа. Энэ үйл явц жам ёсных. Үүнийг зогсоох ямар нэг гэнэтийн явдал тохиолдчихгүй л бол сар гарцаагүй тойрог замаасаа гарч бие даасан гариг болно. Тэр үед манай гаригийн амьдрал сөнөж, элсэн цөл болно" хэмээн мэдэгдээд байна.
Өөрөөр хэлбэл, Сугар дагуулаасаа салсны дараа амьдрахад тохиромжгүй гариг болсонтой адил дэлхий ч сөнөмөл гариг болон хувирах аж. Тэрбээр "Тэр үед дэлхийд амьдрал орших ямар ч үндэсгүй болно. Уур амьсгал хахир хатуу болохоос гадна хүлэмжийн хийгээр дүүрч, агаарын даралт асар их өснө" гэжээ.
Сарны тойрог зам зуйван хэлбэртэй. Энэ замаар дэлхийн дагуул секундэд 1.02 км-ийн хурдтайгаар, нар буруу тойрон эргэдэг. Нарны нөлөөгөөр зарим үед аялалд өөрчлөлт ордог ч өнөөдрийнх шиг шуугиан тарьсан, бараан таамаглал дэвштэл хурцдаж байсангүй.
Г.Райкуновоос гадна Москвагийн улсын их сургуулийн Одон орон судлалын тэнхимийн судлаач Сергей Попов дагуул дэлхийгээс холдсоор байгааг баталжээ. Түүнийхээр тун аажуухан буюу жилд ойролцоогоор 38 мм-ээр алсалж байгаа аж. Харин бусад таамаглал дээр Г.Райкуноваас өөр бодолтой байга юм.
Тухайлбал, "Сар хэдэн тэрбум жилийн дараа л одоо байгаагаасаа 150 орчим хувиар холдоно. Тэрнээс тойрог замаасаа гарч, дэлхийгээс салж явахгүй. Эрчим хүчний хангалттай эх үүсвэр байхгүй тул хаашаа ч юм алга болно гэж айх хэрэггүй" гэжээ.
Тус тэнхимийн одон орон судлаач Владимир Сурдин түүнтэй ойролцоо байр суурьтай байна. Тэрбээр "Сарны дэлхийгээс холдох үйл явц удаан үргэлжлэхгүй. Хэсэг хугацааны дараа эргэн ойртох болно. Нарны идэвхжлийн нөлөөгөөр сарны эргэлдэх хурд удааширч аажимдаа дэлхийгээс зугтахаа болино" гэжээ.
Түүнийхээр ойролцоогоор таван тэрбум жилийн дараа сарны тойрог замын радиус дээд тал нь 463 мянган км болж, өнөөдөр 720-744 цаг үргэлжилж байгаа сар 870 цаг болж өсөх аж. Мөн тэрбээр "Сар дэлхийн дагуул байхаа больж бие даасан гариг болно гэдэг худлаа. Хэдийгээр удахгүй дэлхийн эргэх хурдыг гүйцэж түрүүлэх ч нарны түрлэг энэ явцыг удаашруулах болно" гэжээ.
Энэ талаар Геохими Палеонтологийн харьцуулсан судалгааны төвийн захирал Александр Базилевский "Хэрэв сар зугтаж одлоо ч дэлхийн уур амьсгал, цаг агаарт өөрчлөлт орохгүй. Шөнө л сар гарахгүй. Харин бид амьд үлдэнэ" хэмээн дээрх хэлэлцүүлэгт саналаа нэмэрлэжээ.
Ж.Хишиг
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK