Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
Дэлхийн дулаарал 2020 онд зогсож эсрэгээрээ эргэх магадлал тун өндөр байна
Энэ таамаг нь 2012 онд сүйрэл болно гэдэг таамаглалтай эцсийн үр дүнд нэгдэх магадлал тун өндөр байгаа аж. Нарны идэвхжил буурч байгаа бөгөөд улмаар энэ нь манай гараг дээр сүйрэл дагуулах өөрчлөлт гарахад хүргэж болзошгүй гэж Америкийн одон орон судлалын нарны физикийн салбарын судлаачид үзэж байна. Тус салбарын ээлжит бага хурал Нью-Мехико муж улсын Их сургууль дээр болжээ.
Одоо Нар нь идэвхжлийнхээ ээлжит 11 жилийн мөчлөгтөө орж байгаа бөгөөд энэ үедээ нэлээд хожимдож орж байгаа ажээ. Одоогийн мөчлөг нь 24 дэх нь бөгөөд дараагийн 25 дахь мөчлөг нь 2020 онд тохиох гэнэ. Гэхдээ энэ үедээ хожуу орно эсвэл энэ мөчлөг нь ердөө ч эхлэхгүй байж магадгүй байна. Үүнийг наран дээр болж байгаа хэд хэдэн ер бусын үзэгдлүүд нотлох гэнэ.
Тухайлбал, Нарны толбонууд аажмаар арилж байгаа аж. Америкийн Нарыг судлах одон орны төвийн эрдэмтэд болох Мэтью Пенн, Уильям Ливингстон нарын 1990 оноос хойш цуглуулсан баримтаас үзвэл, нарны толбоны тоо одоогийн мөчлөгийн үеэр хоёр дахин цөөрсөн байна. Тэдгээр толбо нь 25 дахь мөчлөг гэхэд бүрэн алга болох бөгөөд энэ нь нарны идэвхжил эрс буурна гэсэн үг ажээ.дөж, тэр ч бүү хэл Италийн өмнөд нутагт цас орж байсан байна. Эрдэмтэд оновчтой таамаг дэвшүүлж чадахгүй л байна. Тайван байсан Нар дэлхийд хүйтэн уур амьсгал авчирна гэдэгт тэд итгэхгүй байгаа юм. Гэвч үйл явдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна. Аль үйл явц нь илүү давамгайлах бол? Хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан дэлхийн дулаарал уу? эсвэл нарны идэвхжил буурснаас үүдсэн хүйтрэл үү? Хэрэв сүүлийнх нь давмгайлбал бага мөстлөгийн үе 2020 онд эхлэх магадлалтай. Эсвэл үүнээс ч өмнө эхэлж магадгүй. Учир нь одоогийн 24 дэх мөчлөгт толбо тийм ч олон байхгүй байгаа юм.
Гэхдээ идэвхжилийн харьцангуй тайван үед ч гэсэн нарнаас «титмийн туяа» гэж нэрлэдэг аварга том шингэн үүл цацагдаж байдаг байна. Дашрамд дурдахад үүнтэй адил үйл явдал зургадугаар сарын эхээр болсон бөгөөд сүүлийн 5 жил дэх хамгийн хүчтэй нь болсон байна. Уг шингэн урсгал дэлхийгээс өөр зүгт цацагдсан байсан учраас манай гараг аврагджээ.
Хэрвээ энэ туяа дэлхийн зүг цацагдсан бол юу болох байсан бэ? Америкийн эрдэмтдийн анхааруулж байгаагаар бүх трансформатор шатаж, хүн төрөлхтнийг харанхуй нөмрөх байсан. Ийм аюул бодитоор нүүрлэх магадлал бий гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн билээ. 2012 онд дэлхий сүйрнэ гэсэн АНУ-ын ШУА-ын шинжээчдийн таамаглал үнэн байж болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK