Японы эрдэмтэд анагаах ухаанд «тэсрэлт» хийлээ

Японы эрдэмтэд анагаах ухаанд жинхэнэ тэсрэлт хийлээ. Нарагийн Анагаах ухааны их сургуулийн судлаачид саяхан тулгуур эсээс хулганын гэдэс дотрыг ургуулан гаргаж авсан байна. Эсүүдийг тусгай уусмалд хийн ургуулжээ. Уг гэдэс нь «ориг» гэдэстэйгээ үйл ажиллагаа, булчингийн тогтолцоо, мэдрэлийн эсүүдийн хувьд яг адилхан гэнэ. Жишээлбэл, хоол тэжээл хүлээн авах үедээ агшиж сунадаг гэх мэт. Гайхмаар нээлт хийсэн Японы эрдэмтэд энэхүү ололтоо хүнд өвчнийг эмчлэх аргыг боловсруулахад жинхэнэ «хувьсгал» боллоо гэж үзэж байна. Цаашдаа хүний бусад эрхтнийг ч ургуулж болохыг үгүйсгэхгүй байна. Өвчтөний өөрийнх нь эсээс эрхтнийг нь ургуулан авах тул түүнийг шилжүүлэн суулгах явцад хүндрэл гарахгүй ажээ. Тулгуур эс гэдэг нь хүний бие организмын 350 эд эсийг бий болгох чадвартай анхдагч эс юм. Насанд хүрсэн хүний тулгуур эс нь гол төлөв чөмгөнд байдаг ба эд эс, эрхтэнүүдэд бага хэмжээгээр байдаг. Аль нэгэн эрхтний үйл ажиллагаа доголдох үед тулгуур эсүүд нь гэмтсэн хэсгүүдийг олж тогтоон, үйл ажиллагааг нь сэргээдэг байна. Ийм учраас уг эс нь нөхөн үржихүйн анагаах ухааны гол судлагдахуун болдог.

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK