Зовлонгоо наймаалцсан нь


Эрт цагт нэгэн сахиусан тэнгэр дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүсийн бэрхшээл зовлонг шийдэж өгөх төсөл хүлээн авчээ.
Тэрээр маш ухаантай сахиусан тэнгэр байсан болохоор энэ төсөлөө хүн бүхэнд таалагдахаар, өндөр үнэлгээтэй дүгнүүлэхийг хүсэв. Ингээд нэгэн өдөр сахиусан тэнгэр өөрийгөө зовж, ядарч байна гэж үздэг бүх хүмүүсийг цуглуулаад тэдний зовж буй зүйлээ цаасан дээр бичиж, харин нэрээ бичихгүй байхыг анхааруулав. Хүн бүхэн өөртөө тохиолдсон бэрхшээл, зовлонгоо нарийн тодорхой бичээд, бэлтгэсэн хайрцагт хийцгээж цааснуудыг цуглуулж дуусчээ. Ингээд тэр:
"Одоо өөрийнхөө зовлонг хамгийн хэцүү нь гэж үзэж байгаа хүмүүс, бусадтайгаа солихыг хүсвэл, хүн бүрийг энэ хайрцагнаас нэг цаас сугалж авмагц, би өөр хүнтэй сольж өгөх болно" гэв.
Эмэгтэй, эрэгтэй, баян, ядуу, тахир дутуу, хөгшин залуу гээд бүх хүмүүс хайрцаг руу яаран очлоо. Тэгээд бүгд сугалсан цаасаа аваад уншиж эхэлжээ. Хамгийн хачирхалтай нь тэдний хариу үйлдэл нь бүгд адилхан байлаа. " Надад өөрийн минь бэрхшээл, асуудлыг буцааж өгнө үү? Би асуудлаа өөрөө шийдэж чадна. Бурхан минь! Энэ дэлхийд ийм хэцүү зовлон байдгийг би мэддэггүй юм байна" хэмээн хүн бүхэн шуугилдав.
Ингээд хүмүүс энэ ертөнцөд хүн бүхэн ямар нэгэн асуудал бэрхшээлтэй амьдардаг болохыг ухаарчээ. Хүн бүр өөртөө тохиолдсон бэрхшээл, асуудлыг энэ ертөнцийн хамгийн хэцүү, хамгийн өвөрмөц нь гэж үздэг. Бидний амьдралд ямар нэгэн бэрхшээл тулгарвал, түүнийг байнга бодож, түгшиж өөрсдийгөө зовоодог. Энэхүү сэтгэл санаагаа зовоосон зүйлээс ангижрах юм бол бүх зүйл сайхан болчих юм шиг санадаг.
Асуудал бэрхшээлийнхээ талаар бүү санаа зовоорой!
Бэрхшээл гэдэг бол хүний биед олсон өчүүхэн шарх юм. Сэтгэлээ шаналгахын оронд мартаж амьдралаа илүү жаргалтай болгохын төлөө зүтгэх хэрэгтэй.

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK