Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
Харийнхан байдгийг албан ёсоор баталжээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) харийнхан байдгийг албан ёсоор баталсан мэдээллийг өөрийн интернэт сайтдаа нийтэлжээ.
Гэхдээ зөвхөн “Розуэллийн хэрэг” нэрээр дэлхий нийтэд хэдийнэ танил болсон мэдээллийг нийтэлсэн байна. Энэ мэдээлэл харийнхны талаар үнэн зөв мэдээлэл өгөхөд оршиж байгаа аж.
Мэдээлэлд АНУ-ын Нью Мехико мужийн Розуэлл хотын орчимд 1947 оны долдугаар сарын 2-нд осолдсон нисдэг таваг 15 метр голчтой. Дотор нь тус бүр ердөө 90-хэн см өндөртэй гурван харийн зочин байсан. Тэд сайн чанарын металлаар хийсэн хувцас өмссөн байсан ба түүнийхээ дотор Формула 1-ийн нисгэгчдийн дотуураа өмсдөг шиг бариу даавуун хувцас өмссөн байсныг дурдав.
АНУ-ын Нью Мехико мужид дайны үед өндөр хүчин чадалтай олон радар байрлуулжээ. Нисдэг тавгийг тус мужид байрлах цэргийн баазаас буудаж унагасан бөгөөд дээрх радаруудыг харийн хөлгийг илрүүлэх чадалтай хэмээн дараа нь олноор нь суурилуулсан ажээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK