Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
Хуримын даашинз цагаан єнгєтэй байдгийн учир
Хvvхэд ээжээсээ: "Яагаад хуримын хувцас цагаан єнгєтэй байдаг юм бэ" гэж асуухад нь "Цагаан єнгє бол гэм хоргvйн, аз жаргалын билэг тэмдэг" гэж хариулав. Хvv дахиад "Тэгвэл яагаад хvргэн нь хар хувцас ємсдєг юм бэ" гэж асуужээ. Эртний Ромд бэрийн даашинз нь ч, тор нь ч шар єнгєтэй байжээ. Энэ нь гэрлэсэн гэдгийг нь ялган илэрхийлдэг байсан байна.
Дундад зууны vед даашинзны єнгийг бус харин vзэмж, чанарыг нь илvvд vздэг болжээ. Хvн бvр єєрийн сонгосон єнгєтэй, хамгийн сайхан даашинзаа ємсдєг байв. Цагаан єнгийн даашинз 16-р зуунаас дэлгэрсэн байна. Тэр vеийн хааны гэр бvлийн бэрvvд мєнгєлєг даашинз ємсдєг байсан ч хатан хаан Виктория vvнээс татгалзан цагаан єнгийн даашинз ємсєхєєр зvтгэн шалжээ. Vvнээс хойш Англи, Францын зохиолчид цагаан єнгє бол гэм хоргvйн илэрхийлэл болох тухай бичиж эхэлсэн бєгєєд тэр vеийн ёсоор ганц бие байдлаас гэрлэх нєхцєл болдог байсан учир цагаан ємсгєл уламжлал болжээ. Хуримын цагаан даашинз нь залуу бvсгvй ганц бие амьдралаа орхин байгааг илэрхийлдэг болсон байна. Хуримын даашинзтай холбоотой зарим нэгэн мухар сvсэг байдаг. Тухайлбал бэр єєрєє даашинзаа оёх, хvргэн хvv хуримын ємнє сvйт бvсгvйгээ харах, сvйт бvсгvй хуримнаас ємнє даашинзаа ємсєх зэрэг нь муу ёр гэнэ. Нэгэнт хуримын талаар ярьж байгаа болохоор хуримын бєгжний тухай мєн хэлье.Хуримлахдаа бєгж солилцох нь эртний Египетчvvдээс vvсэлтэй ажээ. МЭЄ 2800 оны vед амьдран байсан Египетчvvд дугуй, тойрог хэлбэртэй биетэд эхлэл тєгсгєл гэж байхгvй учир хязгааргvй байдлын илэрхийлэл гэж vздэг байжээ. Дараа нь энэ нь Ромчуудад уламжлагджээ. Археологийн малталтаар ч тэр vеийн сонин хачин хуримын бєгжvvдийг олжээ. Бєгжийг зvvн гарын ядам хуруунд зvvдэг нь орчин vеийн анагаах ухааны хvний биеийн судлал хєгжєєгvй байсан vеийн мэдлэгтэй холбоо¬той. Тэр vед цусны эргэлтийн гол судас зvvн гарын энэ хуруунаас эхлэн зvрхэнд очдог гэж vздэг байжээ. Ингээд энд зvvхэд хос хоёрын сэтгэл зvрхийг холбосны тэмдэг болдог байна. Vнэндээ бид судас хаанаас хаашаа явдагыг нь мэддэг болсон ч энэ нь уламжлал болон vлджээ.
Subscribe to:
Post Comments (Atom)


DAjgv shv uur sonirholtoi zvils olniig oruulaarai
ReplyDelete