Манай гарагийн сонирхолтой баримтууд

Мэдэхгүй байсан зүйлээ мэдээд аваарай.Энэхүү баримтууд яг одоогоор...
-Дэлхий бол гадаргуу дээрээ устай цорын ганц гариг.
-Манай гарагийн хамгийн өндөрт оршдог, хамгийн хуурай уур амьсгалтай, хамгийн хүйтэн тив нь Өмнөд туйл юм.
-Дэлхийн хамгийн олон хүний амь нас эрсэдсэн газар хөдлөлт 1557 онд Төв Хятадын нутагт болжээ. Энэ байгалийн гамшгийн улмаас 830 мянган хүн амь насаа алдсан байна.
-Дэлхийн хамгийн том халуун элсэн цөл бол Хойд Африкийн Сахарын цөл юм. Энэ элсэн цөл нь есөн сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг эзэлдэг. Уг хэмжээ нь АНУ-ын газар нутагтай бараг адил гэнэ.
-Балба улсад байрладаг Эверестийн оргил дэлхийн хамгийн өндөр оргил бөгөөд 8850 метр өндөр юм.
-Нарны цацраг дэлхийд найман минут гурван секундэд хүрдэг байна.

-Манай дэлхийн гадаргуугийн ердөө 11 хувийг хүнс, тэжээл тариалахад ашигладаг.
-Агаарын температурын хамгийн хүйтэн градус 1983 оны долдугаар сарын 21-нд Өмнөд туйлын Восток гэдэг газар бүртгэгджээ. Тэгэхэд агаарын температур цельсийн -89 градус хүрч хүйтэрсэн байна.
-Дэлхийн ундны усны 70 гаруй хувь мөс хэлбэрээр хадгалагддаг.

- Манай дэлхий дээр байгаа усны ердөө гурван хувь нь ундны цэвэр ус гэнэ. Үлдсэн 97 хувь нь давстай ус ажээ. Нийт цэвэр усны хоёр хувь нь мөс хэлбэрээр байгаль дээр оршдог бол ердөө нэг хувь нь нуур, гол горхи, газрын гүнд оршдог байна.
-Дэлхийн хамгийн дулаан тэнгис бол Улаан тэнгис ажээ. Энэ тэнгисийн агаарын температур 68-87,7 градусын хооронд хэлбэлздэг аж.
-Нарны системийн хамгийн халуун гариг бол Цолмон гариг юм. Энэ гарагийн гадаргууд температур 462 хүрдэг байна.

-Венесуэлийн Анжел хүрхрээ дэлхийн хамгийн өндөр хүрхрээ ажээ. Энэ хүрхрээний ус 979 метр өндөрөөс унадаг байна.
-Дэлхийн нийт газар нутгийн 30 хувийг Ази тив эзэлдэг аж. Үүнээс гадна Ази тив дэлхийн хүн амын 60 гаруй хувийг бүрдүүлдэг юм.
-Дэлхийн нийт гадаргуугийн талбай 197 сая хавтгай дөрвөлжин миль аж.

-Манай дэлхийн хамгийн том далай бол Номхон далай юм. Энэ далай нь 155,557,000 хавтгай дөрвөлжин километр талбай эзэлдэг бөгөөд дэлхийн гадаргууны гуравны нэг хувь юм.
-Дэлхийн гадаргуунаас төв хоорондын зай 6378 км аж.
-Улаан тэнгис дэлхийн хамгийн давсархаг тэнгис юм.
-Оросын Байгал нуур бол дэлхийн хамгийн гүн нуур билээ. Энэ нуурын гүн 5315 фут юм.
-Малайзийн Саравак Чамбер нь дэлхийн том агуй. Энэ агуйн хэмжээ 701 метр урт, 400 метр өргөн, 70 метр өндөртэй ажээ.

-Дэлхийн гадаргууны аравны нэг хувь нь мөсөөр хучигджээ. Харин мөснүүдийн 90 хувь нь Өмнөд туйлын эх газар оршдог байна.
-Грийнлэнд, Баренц, Бифорт, Кара болон Хойд туйлын ойролцоох Зүүн Сибирийн тэнгисүүд дэлхийн хамгийн хүйтэн устай тэнгис билээ.
-Африкийн Ниль мөрөн манай гаригийн хамгийн урт гол юм. Энэ мөрөн нь 6825 км урт үргэлжилдэг байна.
-Шонхор шувуу нь дэлхийн хамгийн хурдан жигүүртэн аж. Энэ шувуу нь цагт 320 км хурдтай нисдэг байна

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK