Шүд унах нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг.


Шүд болон тархины үйл ажиллагаа хоорондоо холбоотойг хүн бүр мэдэхгүй. Шүдний тоо хорогдохын хэрээр хүний ой ухаан мууддаг гэсэн дүгнэлтийг Норвегийн Тромсе их сургуулийн ажилтнуудын явуулсан, хүний хөгшрөлтийг судлах «Бертула» төслийн хүрээнд хийсэн байна. «Хүний мэдрэлийн тогтолцоо маш нарийн тогтоцтой. Олон эрхтэн хоорондоо холбоотойг бид мэднэ. Шүдэнд үзүүлсэн нөлөө тархинд шууд нөлөөлдгийг томографийн зургаас харж болох аж. Шүд авахад хамгийн аймшигтай нөлөө үзүүлдэг» гэж тус их сургуулийн профессор Мод Бергдаль ярьсан байна. Шведийн Умео хотын их сургуулийн удирдсан, олон улсын «Бертула» төслийг хэрэгжүүлэх явцад эрдэмтэд хосгүй мэдээлэл олж авчээ. 1988 оноос тэд судалгаандаа хамрагдсан сайн дурынхны ой тогтоолт, сэтгэн бодох чадавхийг судалжээ. Ингэхэд судалгаанд оролцогчдын чадавх шүдний тоо цөөрөхийн хэрээр багасаж байсан байна. Энэ судалгааг Японы мэргэжилтнүүд нотолжээ. Гэхдээ япончууд хархан дээр ажиглалт явуулсан байна. Ингэхэд шүд нь бүрэн бүтэн харх шүдгүйгээсээ түргэн бөгөөд хялбархан саад бэрхшээлийг давж, хоол тэжээлээ олж идэж чадаж байжээ

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK