Инээдмийн өдрийг зарим улсад тэнэгүүдийн өдөр гэдэг аж. Энэ баярыг дөрөвдүгээр сарын нэгэнд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Зөвхөн испаничууд л 12 дугаар сарын 28-ны өдөр тэмдэглэдэг аж. Энэ өдөр найз нөхөд, хамт ажиллагсад, гэр бүлийнхээ гишүүдийг хуурах нь элбэг. Ялангуяа амьтны хүрээлэнтэй улс орны хүрээлэнгийн ажилтнууд бие биеэ их хуурдаг гэнэ. Тэдний дунд "Таныг хатагтай Фокс /үнэг/, ноён Леон /арслан/ энэ дугаараар ярина уу гэж байна" хэмээн амьтдыг хариуцсан ажилтны утсыг өгөхөд өнөөх нь "Сайн байна уу, намайг хатагтай Фокс яриарай гэсэн байна, та дуудаж өгч туслахгуй юу" хэмээн залгадаг гэнэ. Ингээд л хэн хэн нь тоглоом байсан гэдгийг ухаарах хүртлээ учрыг ололгүй хэрэндээ л сандарцгаадаг аж. Ийнхүү нэг нэгнээ хуурах "ажиллагаа" хэзээнээс үүдэлтэй талаар сонирхуулъя. Гудамжаар хэрмэл жүжигчид гүйлдэн бүх хүмүүсийг "урьд хожид дуулдаагүй үзүүлбэр"-т урьж байв. үзэгчид ч тэр дороо цуглаж. Харин үзүүлбэрийн цаг болоход хөшиг нээгдэн "Дөрөвдүгээр сарын нэгэнд хэнд ч бүү итгэ" гэсэн үгс бүхий самбар гарч иржээ. Ингээд л урьд хожид үзэгдээгүй, гайхалтай содон үзүүлбэр нь дууссан гэдэг. Эртний индианчууд дөрөвдүгээр сарын нэгэнд Сита бурхны төрсөн өдрийг тэмдэглэдэг байсан бөгөөд тэдний хувьд энэ cap оны анхны cap байжээ. Тэд энэ баярын өдөр нэг нэгнээ хуурч байгаагаар жүжигчилсэн үзүүлбэр тоглон бурхныг татахыг оролддог байв. Харин өнөөдөр дэлхийн олон орнууд энэ өдөр телевизийн сувгаар инээдмийн нэвтрүүлэг үзэж, найз нөхөд ойр дотныхноо хуурч өнгөрөөдөг. Гэвч Одесс хотод арай өөр. Мэдээж тэд нэгнээ дөнгөнө, цагаахан инээд бэлэглэнэ, гэхдээ хамгийн гол нь энэ өдөр тус хотынхон жил бүр Инээдмийн фестиваль зохион байгуулдаг уламжлалтай.







No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK