Япончууд гайхшруулсаар 6хан хоногт...бидэнтэй харьцуулалтгүй

Япончууд зургаахан өдрийн дотор замаа ингэж янзаллаа, харин бид...
Японы дэлхийд танигдсан авто зам есөн магнитудын газар хөдлөлтийн хүчийг тэсвэрлэлгүй тарж, бутарчээ. Гэвч долоо ч хонохгүй хугацаанд эл замыг өмнөх төрхөнд нь оруулж чадсан кимоногийн эзэд бусдыг гайхуулсаар байна.

Нака дахь Их Кантогийн хурдны зам газар хөдлөлтөд 150 метр урт ангал, хагархайд “идэгдсэн” юм. “Некко” компанийн засварын ажил энэ сарын 17-нд эхэлсэн бөгөөд 23-нд ийнхүү дууссан байна.

Гэтэл манай улсад өнгөрсөн жил тавигдсан Зуун айлын авто зам долоо хоногийн дараахан нь цуураад эхэлснийг саная. Хүний амиар ч “бүтээгдсэн” энэ зам одоо хэр нь асуудал тавьсаар байдаг.

Спортын төв ордны урд зам газар хөдлөлтөд өртөж, дайн байлдааны бөмбөгдөлтийн бай болоогүй ч машин унагаж, осол гаргаж мэдэх олон нүх, хагархайтай. Энэ мэтчилэн энх мэнд байгаа бид замаа яахаа мэдэхгүй байхад 5000 хүнээ цунамид алдсан арлын орон зургаахан өдрийн дотор дэд бүтцийг ийнхүү илбийн юм шиг бүтээчихжээ.

1 comment:

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK