Цахилгаан станц-н байдал хэцүүдэж байх шиг байна даа

Фукушима Дайчи цөмийн станцаас хар утаа суунагласаар байна. Тиймээс Япон улсын цөмийн энергийн инженерүүд реакторыг хөргөх ажлаа эрчимжүүлж, цацраг идэвхт бодис алдагдах аюулаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Атомын цахилгаан станцын реакторуудаас хар утаа суунаглаж эхэлсний дараа цацраг идэвхт бодисын хэмжилт хийхэд нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Тиймээс японы эрх баригчид цацраг идэвхт бодис алдагдах аюул ард хоцорсон гэдэгт эргэлзэж эхэлжээ. Одоогоор бүх реакторыг цахилгаанд холбосон бөгөөд инженерүүд радиоцийн төвшинг хэмжиж үзсэнийхээ дараа хоёрдугаар реакторт дахин түр зогсолтын туршилт хийжээ. Одоо нэгдүгээр реакторт дулааны хэм нэмэгдэж байгааг мэдээлж байна. Харин шинжээчид сар эсвэл хэдэн долоо хоногоор бүх реакторууд халах болно гэж үзэж байгаа юм байна.

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK