Америкийн хамгийн азтай залуу гэнэ дээ


Америкийн хамгийн азтай залуу

АНУ-ын нэгэн иргэн тун сонин тохиолдлоор хоёр дахь удаа сугалааны азтан болжээ. Түүнийг Брэд Томас гэдэг бөгөөд банкинд хамгаалагч хийдэг гэнэ.

Тэрбээр өнгөрсөн жилийн яг өдийд "Үндэсний сугалаа"-д оролцож 1000 ам.долларын эзэн болжээ. Эхэндээ азтан болсон тухай шууд нэвтрүүлгээр түүн рүү холбогдсон ч итгэлгүй утсаа тасалсан байна. Улмаар түүний гэрт нь очиж шагналыг нь гардуулжээ.

Харин Б.Томас өнгөрсөн долоо хоногт жилийн өмнөх аз хийморио дурсаж, дахин таван ширхэг сугалаа авсан байна. Ингээд ажлаа хийж байхад нь түүн рүү залгаж 250 мянган ам.долларын эзэн боллоо гэхэд тэрбээр мөн л итгэлгүй даажигнаж байна хэмээн боджээ. Гэсэн ч үнэхээр л аз, од нь тохиож Брэд Томасын таван сугалааны хоёр дахь нь шагналын сангийн дээрээсээ гурав дахь бооцоог эзэндээ авчирсан аж.

Түүнд "Форбес" сэтгүүлээс эрхлэн гаргадаг АНУ-ын оны хамгийн азтай иргэний шагналыг хүртээжээ.

Харин дийлэнх хүн "Үндэсний сугалаа" өөрсдийн нэр хүнд хамрах хүрээг дээшлүүлэхийн тулд ийм болчимгүй үйлдэл хийж байна хэмээн үзсэн байна.

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK