Дэлхий дээр 284 сая хар тамхинд донтогч байна.

Одоогийн байдлаар манай гараг дээр 284 сая гаруй хар тамхичин байгаа бөгөөд тэд мансууруулах бодис худалдан авахад жил бүр 320 тэрбум доллар зарцуулдаг байна. Энэ тухай Мексикийн Олон нийтийн аюулгүйн байдлын яамны сайд Генаро Гарсия Луна Канкун хотод болсон мансууруулах бодистой тэмцэх асуудлаарх олон улсын бага хурлын үеэр мэдэгджээ. Дэлхий дээр хамгийн их түгсэн мансууруулах бодис бол марихуан бөгөөд уг бодисыг 119 сая гаруй хүн хэрэглэдэг байна. Хоёрдугаарт, 53 сая орчим хүн хэрэглэдэг амфетамин гэдэг хиймэл мансууруулах бодис ордог бол гуравдугаарт, 22 сая хүн хэрэглэдэг опий, гуравдугаарт,19 сая хүн хэрэглэдэг кокаин ордог ажээ. Кокаиныг АНУ, Их Британи, Итали, Франц улсуудад голдуу хэрэглэдэг байна. «Мансуурагчдын тоо ийнхүү өсөх болсны шалтгаан нь мансууруулах бодис наймаалагчдын арга тактик өөрчлөгдсөнтэй холбоотой бөгөөд тэд төрийн байгууллагууд болон орон нутгийн эрх баригчдыг их хэмжээний мөнгөөр хахуульдахыг оролдож байна» гэж сайд Генаро Гарсия Луна мэдэгджээ. Тэрбээр мөн Мексикт хууль бусаар мансууруулах бодис наймаалагчидтай болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар танилцуулсан байна. Шинжээчдийн тооцоолсноор, жил бүр нийт 40 тэрбум доллароор үнэлэгдэх мансууруулах бодисыг Мексикийн нутгаар дамжуулан АНУ, Европ, Ази тив руу гаргадаг ажээ. 2006 оноос хойш Мексикт зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд болон мансууруулах бодис дамлагчдын гарт 35 мянга гаруй хүн амиа алдсан байна.

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK