Ойрд дандаа хэрэгцээтэй,нийгмийн талдаа мэдээ тавьж байна.Шалгалтууд эхлэх гээд бүгд завгүй л байгаа байх.Энэ удаад бага ч гэсэн алжааг тань тайлах зорилгоор хэдэн онигоо бичлээ.
~Хэрвээ та хялбархан хоол хийх хэрэгтэй бол та дэлгүүрээс банш аваад 2цаг чанаад лапша дахин 2цаг чанаад бантан ахиад 2цаг чанавал кааш болно шүү.
~~~Өнөөдөр аргын тооллын 14. Цасан хучлагатай, мөсөн бар өдөр. Өдрийн наран өглөө мөсөн дээр дагзаараа савж унаснаар мандаж, орой ойчин барин хариснаар жаргана. Энэ өдрийн сайн цаг нь машинууд тоормозлоод үл дийлэх халтиргааны оргил үе. Хол газар яваар одогсод гутлынхаа уланд хаймар наавал зохилтой.Ганцаараа гадуур явах, хол хол харайн гүйх үйлнээ учиргүй муу. Хамт олноороо хөтлөлцөж алхах, галуун цуваагаар цувран явах, газар ширтэн овогнож явах үйлнээ өлзийтэй сайн.
~~~НЭГ ХҮН ЗОЧИД БУУДЛААС ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ РҮҮ ЗАЛГАВ.
-БАЙН УУ? ТА МАНАЙ ЭХНЭРТЭЙ ЯРИУЛААД ӨГӨӨЧ.
-ТА ДУГААРЫГ НЬ ХЭЛ ДЭЭ.
-ЗА ТА БОЛИОРОЙ БИ ЯМАР ЭХНЭРЭЭ ДУГААРАЛДАГ АРАБ ЭР ЮМ УУ?!
~~~(андуурал)Jesus диваажингийн үүдэнд зогсоод сүнснүүдийг хуваарилах ажлаа хийж байтал 1 таяг тулсан өвгөн их л танил харагдаж гэнэ.Тэгээд өвөө та урьд насандаа 1 хүүтэй байсан уу гэхэд өвгөн тийм гэжээ.Тэр хүү чинь их алдартай олны танил байсануу гэхэд ахиал тийм гэжээ.Jesus ааваа гээд өвгөнийг тэвэрч автал өвгөн-Буратино хүү минь гэжээ
~~~Та зєндєє олон $$$$$-тай болмоор байна уу? Тэгвэл танд гэж хэлэхэд vvн шиг хялбар зvйл гэж vгvй. Та Shift товчлуурыг дарсан чигтээ 4 товчлуурыг удаан гэгч нь дарах хэрэгтэй.
~~~2 найз уулзаад
-Сайн уу?Сонин юу байна
-Юмгүйдээ орос хэл сураал байна
-Тийм бол чамайг шалганаа чоныг юу гэдийн?
-Ну погоди
-За тэгвэл хар гэхийг?
-Чёрный
-Тэгвэл хав хар?
-Чёв чёрный...
~~~автобусны буудал дээр нэг халзан бас нэг буржгар үстэй 2 нөхөр зогсоно
буржгар нөхөр: бурхан чамайг буруу зуржээ ядаж ганц ширхэг хялгас наачихгүй дээ
халзан нөхөр: буржгар үс өгөхөөр нь аваагүй юм аа
~~~улсын их хурлын гишүүдийг дотор нь 2 ангилдаг гэнэ
1 хэсэг нь юу ч хийж мэдэхгүй
харин нөгөө хэсэг нь юу ч хийж мэдэхээр гэж
~~~нэгэн шатахуун түгээгүүрийн газар жижигхээн машин ирэв
жолооч: уучлаарай бэнзин хэдтэй байна
түгээгч: уучлаарай манайх жожиголк цэнэглэддэгүй.. гэж гэнэ
~~~халзан ногоон харайж цовхчино тэр юу вэ?
мэлхий..
бишээ..
тэгвэл юу юм..
диско хийж буй цэрэг
~~~Батаа хүүдээ бэр гуйхаар явж. Замдаа зоригоо чангалж ганц шил юм уучихаад нилээд халамцуу очоод:
- Заа хөө, шал арчдаг нь танайд, шавхай тарьдаг нь манайд, эрүүжүүлэхэд ордог нь манайд, эрүүжүүлэхээс авдаг нь танайд байна, гэж ам хамраа эвлүүлэн байж хэлсэн гэдэг.
~~~Нэг эр цагдаагийн xэлтэс дээр ирээд байцаагчаас:
- Би өчигдөр манайд орсон xулгайчтай уулзаж болоx уу? гэxэд цагдаа:
- Яаx нь вэ? Зодоx нь уу? гэв. Нөгөө эр:
- Үгүй ээ, зүгээр л манай эxнэрт мэдэгдэлгүй яаж цонxоор орсныг нь асууx гэсэн юм гэжээ.
~~~Эхнэр нь нөхрөөсөө асууж байна гэнэ.
- Хонгор минь чи надад маш их хайртай тээ?
- Мэдээж хэрэг. Яг чиний намайг хайрладаг шиг
- Өө ямар өөдгүй амьтан бэ?
~~~Нэг залуу бааранд ороод:
- Үйлчлэгч ээ, стакан пиво ямар үнэтэй, вэ?
- Суугаад уувал 1.500 төгрөг, зогсоод уувал 1000 төгрөг.
- Май 500 төгрөг. Би нэг хөл дээрээ зогсож байгаад уучихъя.
~~~Зун. Нар шараад л. Халуун гэж жигтэйхэн..... Нэгэн эр хүв хүйтэн канистр дүүрэн пивотой гэр лүүгээ алхална. Зам дээр нь шил харагдангуут өшиглөсөн чинь хагараад бирд гарч ирээд хүсэл энээ тэрээг нь асууна. Мань эр :
- Энэ канистртай пиво хэзээ ч бүү дуусаг гэсэнд бирд баахан дөвчигнөөд алга болж өгнө. Тэр эр одоо болтол нөгөө канистраа онгойлгож чадаагүй л байна.
~~~Нэг хүү гутландаа үдээс авах гээд дэлгүүр оржээ.
- Худалдагчаа 2 үдээс өгөөч.
- Ямар хоёр үдээс?
- Нэг нь баруун хөлний, нөгөө нь зүүн хөлний. (тэр ч үнэн үг шүү ^*^)
~~~- Үйлчлэгч ээ, энэ тахиаг арай дутуу шарсан байна.
- Яаж байна?
- Хамаг будааг минь идчихлээ.
~~~Хонгор минь чи надад нэг дулаахан үг хэлээч.
- Ноосон цамц.
~~~- Бүсгүй таныг дараагийн бүжгэнд урьсан уу?
- Yгүй. Би уригдаагүй.
- Тэгвэл та миний аягатай пиво-ыг барьж байхгүй юу. Би бүжиглэчихээд ирье
~~~Ээж жаахан охин хоёрын яриа.
- Ээж энэ ах ерөөсөө үсгүй юм байна ш дээ!
- Чимээгүй бай сонсчихно шүү!!
- Энэ ах энэ тухайгаа өөрөө мэддэггүй юм уу
хэхэ٩(●̮•̃)۶
waxaxaxaxa
ReplyDelete89
ReplyDeleteymmmmap ewgvm b??/
ReplyDelete:p:d
daaxaxaax