Гэрлээ унтраах өдөр ирэх бямба гаригт тохиож байна(би лав нэгднээ)

Дэлхийн байгаль хамгаалах сангаас уур амьсгалын өөрчлөлтөд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах зорилгоор зохион байгуулах болсон "Эх дэлхийн цаг" нэртэй аяныг ирэх бямба гаригт уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна.
"Эх дэлхийн цаг"-аар нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраадаг. Ингэснээр эх дэлхийгээ аврах үйлст хүн бүр оролцож байна гэсэн утгатай аж.

Өнгөрсөн онд "Эх дэлхийн цаг" аянд 128 улсын 4500 гаруй хот, 850 сая гаруй хүн оролцсон байна. Энэ аянд нэгдэхийг хүсвэл ирэх бямба гаригийн 20:30-21:30 цагийн хооронд гэрлээ унтраан оролцож болох юм байна.

2 comments:

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK