
Мэргэжилтнүүд 2011 оны хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн хачирхалтай мэргэжлийн саналуудыг жагсаажээ.Гэхдээ өөр олон мэргэжил гэхээргүй зүйлс байдаг байх л даа сонин юмаа
Бөмбөг цуглуулагч
Гольфийн тэмцээний үеэр талбайгаас гарч "тэнэж алга болсон" бөмбөгийг алдалгүй харж олж авах нь амархан мэт ажил. Гэвч залуучууд энэ ажил дээр хоёр сараас ил үү тогтдоггүй ажээ.
Оцон шувуу эргүүлэгч
Туйлын станцтай ойрхон амьдардаг оцон шувууд нисдэг тэрэгнээс ихээхэн айж цочдог. Богино хүзүү, эргэдэггүй биетэй эдгээр амьтад дээшээ өлийж хараад доошоо тонгойхдоо нуруугаараа унах нь элбэг. Оцон шувууд өөрсдөө эргэж, босч чаддаггүй тул онгоц бууж, хөөрсний дараа заавал мэргэжилтнүүдийн тусламж хэрэгтэй болдог. Эс бөгөөс энэ шувууд үхдэг ажээ.
Шоргоолж сонгон үржүүлэгч
Шоргоолж барьж, шилдгүүдийг нь ялгаж шоргоолжны фермд шилжүүлэх. Анагаах ухаанд хэрэглэдэг хор гаргаж авахын тулд энэ шавьжийг үржүүлж ашигладаг байна.
Суга үнэрлэгч
Дезодорант болон эвгүй үнэр дарагч үйлдвэрлэдэг компаниуд энэ ажлыг санал болгодог. Тэд сонгож авсан бүлэг хүмүүсийн суганд бүтээгдэхүүнээ цацаж, нэг өдрийн дараа сугыг нь үнэртэж үнэр нь хэрхэн өөрчлөгдөж байгааг шалгадаг ажээ.
Тархи сугалагч
Энэ содон мэргэжил сэтгэл судлалтай холбоогүй. Тархи сугалагч мал нядалгааны газарт ажиллаж, нядлуулсан амьтны тархийг гавалнаас нь гэмтээлгүйгээр гарган авч зоогийн газруудад нийлүүлэх үүрэгтэй.
Үрчлээ атирааг толийлгогч
Энэ бол элит гутлын дэлгүүрийн ажилтан. Тэд худалдан авагчдын өмсөж үзсэн гутлын үрчлээ, атираа, нугалаасыг гаргаж гөлгөр, толигор болгох үүрэгтэй.
Дэр, бүтээлэг тэнийлгэгч
Унтлагын хэрэгсэл зардаг үнэтэй тавилгын дэлгүүрт зайлшгүй шаардлагатай орон тоо. Тэрээр худалдааны танхимаар эргэлдэж үрчийж нугаларсан дэр, орны бүтээлгийг тэнийлгэх үүрэгтэй.
Бэлгэвч туршигч
Бэлгэвч үйлдвэрлэдэг компаниуд бүтээгдэхүүнийхээ найдвартай байдлыг шалгахыг хүсч байгааг гайхах хэрэггүй. 1000 орчим "хөлсний ажилчдыг" сонгон авч, туршилт дор хаяж нэг жил үргэлжилдэг.
Өндөг үнэрлэгч
Амттаны үйлдвэр, элит зоогийн газруудад байдаг ховор мэргэжил. Хоолонд муудсан өндөг орж байгаа эсэхийг энэ хүн хамараараа хянах ёстой.
Дэгдээхэйн хүйс тодорхойлогч
Өндөг гарсан эхний өдөр л дэгдээхэйн хүйсийг алдалгүй тодорхойлох ёстой. Үүнээс хооллолт, арчилгаа ихээхэн хамаардаг ажээ.
Жорлон газарчлагч
Энэ нь Японы төрийн албан хаагчид тооцогддог. Хамгийн ойр байгаа "00"-ийг зааж өгөх үйлчилгээ. Газарчны үйлчилгээ дөрвөн центийн үнэтэй.
daxaxaxaxa
ReplyDeletexamaaa yu w???
first com