Хүүхдүүд богино зайнд уралдна. Сүүлд орсон нэг нь нүдээ аньж тоолно, бусад нь нуугдна. Уралдаанд оролцогчид дунд 2 бодол эргэлднэ. Бүх хүч чадлаараа гүйж түрүүлэх, нөгөө нь хамгийн сүүлд оролгүйгээр хүчээ заралгүй гүйх. Харин томчууд бүх юмаараа уралдна. Гадаад өнгө төрх, орлого, ажил мэргэжил, эд материал гэх мэт тэдний уралдах зүйлс мундахгүй олон. Томчуудын хувьд сүүлд орж нүдээ аньж тоолоод л байх юм бол бусдаасаа тасраад л байна гэсэн үг. Ингээд бодохоор хүн бага жоохноосоо л уралдаанд бэлтгэгддэг юм шиг. Хүүхдүүдийнх ч бай томчуудынх ч бай аль ч уралдаанд өөрийгөө хамгийн түрүүнд орохоор төсөөлж, түрүүлж болох хүүхэдтэй өрсөлдөж харьцуулах нэг бол сүүлд л орохгүй бол гэсэн ойлголтоор сүүлийн гүйгчийг анзааран өөртэйгөө харьцуулах гэсэн сонголтоор хүн хөгжих эс хөгжих нь тодорхойлогдно. Миний хамгийн дуртай үг "Ялалт бол хамгийн муу багш". Өнөөдөр та өөрийгөө хэнтэй харьцуулж байгаагаас таны амьдралын түвшин шууд хамаарна. Хэдий хүн өөрийнхөө өнгөрсөнтэй харьцуулж өсч дэвшсэн эсэхээ мэдэх хэрэгтэй ч өрсөлдөгч маш чухал. Аливаа юм бүхэн дутагдал, сул тал байдаг ба түүний ачаар үргэлж хөгжин дэвшиж байдаг. Гагцхүү тэрхүү дутагдлыг чинь мэдрүүлж байгаа өрсөлдөгч бол жинхэнэ өрсөлдөгч мөн юм. Өнөөдөр дэлгүүрээс сүү авангаа гадаа тоглож байсан хүүхдүүдийг жаал харж зогсоход нэг ийм бодол төрөөд бичмээр санагдлаа ххэ.

Гоц авъяастангууд ихээр мэндлэнэ

2013 онд онцгой авьяастай хүүхдүүд төрөх магадлал өндөр гэж Оросын нэрт эрдэмтэн Е.Виноградов мэдээлжээ.

12 сарын 21-нд 4 гараг давхцахад юу болох вэ?

Энэ тухай сонсож дуулаагүй хүн ховор байх.Олон ч янзын мэдээлэл тархаж зарим нь хэт туйлшрах боллоо.Үүнд бас нэг өнцгөөс хариулт өгөхийг зорилоо.

Цаг хугацаагаар аялагч үнэхээр байдаг бололтой!

Энэ оны хавар Канадын Bralone Pioneer Museum нэртэй музейн хэд хэдэн зураг интернэтэд тавигдаж байсан. Тэдгээрээс нэг нь олны анхаарлыг ихэд татаж, маргаан үүсгэсэн. Өөрөөр хэлбэл 1941 онд болсон гүүрний нээлтийн үйл явдлыг буулгасан гэрэл зураг. Цугласан олны дунд нэг залуу зогсоно.

Windows 8 бол хувьсал

Хэрэглэгчдийг гурван жил хүлээлгэсэн “Windows 8” тэсрэлт хийх үү, “Microsoft”-ыг хүнд байдалд оруулах уу гэдгийг урьдчилан таамаглах аргагүй ч, хувьсал хийсэн бүтээгдэхүүн болсон гэдэгтэй шүүмжлэгчид төдийгүй өрсөлдөгч “Apple”-ын гүйцэтгэх захирал Майкл Мэйс ч санал нэгдэж буй.

Америкчууд дайснаа аянгаар ниргэнэ

Нулимсны давсыг хүнсэнд хэрэглэдэг болжээ


Лондоны нэгэн дэлгүүр хүний нулимснаас давс гарган авч, худалдах болжээ. Лавандагийн зөөлөн үнэртэй энэхүү этгээд бүтээгдэхүүн таван төрлийн найрлагатай. Эдгээр нь баяр хөөр, уур хилэн, гомдол харуусал, найтаалгах болон сонгины үйрмэгийн нөлөөгөөр унагасан нулимс гэдгээрээ ялгаатай. Тухайлбал, гунигийн нулимсыг хонины мах, шарсан төмстэй хэрэглэвэл тохиромж той аж. Уг нь нулимсны 99 хувь нь ус. Үлдсэн ганц хувийг хлорт натри болон бусад органик бус бодис эзэлдэг. Тэгээд ч химийн найрлага нь тогтмол бус юм. Сэтгэл хөдлөлийн улмаас ялгарсан нулимс нь стрессийн үед ялгардаг уураг дээр суурилсан гормоны агууламжаас хамаагүй илүү байдаг аж. Тиймээс л уйлсны дараа сэтгэл онгойсон мэт мэдрэмж төрдөг. Тэгэхээр нулимстай хамт стрессээс үүдэлтэй химийн бодисууд бидний биенээс гадагшилдаг гэсэн үг. Энэхүү жигтэй бүтээгдэхүүнийг "Weave" студийнхэн үйлдвэрлэдэг юм. Тэдний нулимс цуглуулах мэргэжилтэн Хэлен Мюн ярихдаа, "Бид хүмүүсийн нулимсыг тусгай гуурсаар түүдэг. Түүнийгээ буцалгаж, "нууц" аргаар боловсруулж, хуурай давс бүтээдэг юм. Энэ бол дэлхийн хамгийн гунигтай давс. Бас хамгийн их хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээгдэхүүн" гэсэн юм. Т.НИПОНЬ

Мөнхийн амьдралын нууцыг тайлжээ

Японы Осака хотын их сургуулийн эрдэмтэд хүний дархлааны тогтолцоон дахь хөгшрөлтийн үйл явцад шууд нөлөөлдөг уургийн нэгэн төрлийг илрүүлжээ. Эрдэмтэд мөн хүний бие организмын эд эсийг хөгшрөх үйл явцыг бүрэн зогсооход нөлөөлөх аргыг олсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

3012 он хүртэл дэлхий сөнөхгүй

Эртний майячуудын он тооллоор 2012 оны арванхоёрдугаар сард ертөнцийн төгсгөл ирэхгүй бөгөөд харин эсрэгээрээ дэлхий ертөнц мянган жилийн турш оршин байна гэж эртний хүмүүсийн соёл, ёс заншил судлаач мексик эрдэмдэн Эрик Веласкес Археологийн үндэсний музейн эрдэм шинжилгээний бага хурал дээр мэдэгджээ.

Менделеевийн үелэх систем “амилсаар”

Менделеевийн үелэх системийн 114, 116 дугаарт байрладаг хоёр элемент "амиллаа".

Монголын хиймэл дагуул ирэх онд сансарт хөөрнө


Монгол Улсын үндэсний анхны хиймэл дагуул “Монголсат”-ыг 2013 оны нэгдүгээр улиралд хөөргөхөөр болсон тухай “Монголсат” төслийн багийнхан мэдээллээ.