Цаг хугацаагаар аялагч үнэхээр байдаг бололтой!

Энэ оны хавар Канадын Bralone Pioneer Museum нэртэй музейн хэд хэдэн зураг интернэтэд тавигдаж байсан. Тэдгээрээс нэг нь олны анхаарлыг ихэд татаж, маргаан үүсгэсэн. Өөрөөр хэлбэл 1941 онд болсон гүүрний нээлтийн үйл явдлыг буулгасан гэрэл зураг. Цугласан олны дунд нэг залуу зогсоно. Тэр залуу л өвөрмөц төрх байдлаараа олны анхаарлыг татаж орхисон юм. Түүнийг харсан хүмүүс ирээдүйгээс ирсэн хүн гэж үзэж байлаа. Залуугийн үс засалт тухайн үеийнхээс огт өөр, мөн хэвлэмэл эмблем бүхий футболка, загвар сайтай цамц мөн XXI зууны загварын нарны шил зүүжээ. Мэдээж 70 жилийн өмнө Канадад тийм загвараар хувцасладаг залуус байгаагүй. Гайхал төрүүлсэн уг гэрэл зургийг шинжээчид үзээд жинхэнэ эх зураг, ямар ч хуулбарлаж засварласан зүйлгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл "ирээдүйгээс ирсэн залуу" үнэхээр гэрэл зураг авах үед хүмүүсийн дунд байсан гэсэн үг. Тэр залуугийн өөр нэг гайхал татаж байгаа зүйл нь гэрэл зургийн аппарат. 1941 онд "Кодак" компани гэрэл зургийн аппарат гаргаж байсан хэдий ч одоогийнхтой адилхан авсаархан биш, гармошкоор нээж хаагддаг төхөөрөмж байв. Нарны шилний тухайд 70 жилийн өмнө хүмүүс ийм шил бараг зүүдэггүй байсан. Зүүдэг байсан ч зураг дээрхээс огт өөрийг... Гэхдээ мэргэжилтнүүд 30-аад оны сүүлээр уулчид ийм төрлийн шил зүүдэг байсан хэмээн баталж байгаа. Бас нэг эргэлзээ төрүүлж байгаа нь хөвөн даавуун материалаар хийгдсэн, хэвлэмэл эмблемтэй футболка юм. Тухайн үед зөвхөн нэхмэл цамц, хатгаж оёсон эмблем л байдаг байжээ. Эцэст нь дүгнэж хэлэхэд уг гэрэл зургийг харсан хүмүүсийн 60 хувь нь залууг "ирээдүйгээс ирсэн" гэж үзсэн бол 20 хувь нь гайхаад байх зүйл алга гэж өгүүлжээ. Харин үлдсэн хэсэг нь юу гэхээ ч мэдэхгүй байсан байна. Үнэхээр цаг хугацаагаар аялагчид гэж байдаг уу?

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK