Пентагоны удирдлагууд шинэ төрлийн "супер зэвсэг" бүтээх мөрөөдлөө биелүүлэхэд тун дөхжээ. "Лайвсаенс" хэмээх сэтгүүл аянга цахилгааныг "эзэмшихийг" оролдож байгаа Америкийн цэргийн эрдэмтдийн шинэ төслийн талаар мэдээлсэн байна. Судлаачдын ярьж байгаагаар, тэд мэдэгдэхүйц амжилтад хүрч чаджээ.
Шинэ төрлийн "супер зэвсгийн" лабораторын туршилтыг Нью-Жерси муж улс дахь "Пикатинни" хэмээх судалгааны төвд явуулж байгаа ажээ. "Лайвсаенс" сэтгүүлд бичсэнээр, Америкийн эрдэмтэд аянгыг лазерын тусламжтайгаар бий болгосон бөгөөд лазер нь агаарт тусгай суваг үүсгэн, түүгээр цахилгаан цэнэг илгээдэг байна.
Лазерын туяагаар чиглүүлсэн аянга нь газарт байгаа байг онохдоо маш нарийвчлалтай тусах юм. Түүний тусламжтайгаар цэргийнхэн газарт булсан минаг эсвэл дайсны хуягт техникийг устгаж чадна гэж төслийн удирдагч Жорж Фишер ярьжээ.
Шинэ үеийн зэвсгийг тун удахгүй байлдааны нөхцөлд ашиглах болно гэдэгт Пентагоны уирдлагууд итгэлтэй байна.
Д.Жаргал
yg RA dr gardagshigu hehe
ReplyDelete:D