Японы Осака хотын их сургуулийн эрдэмтэд хүний дархлааны тогтолцоон дахь хөгшрөлтийн үйл явцад шууд нөлөөлдөг уургийн нэгэн төрлийг илрүүлжээ. Эрдэмтэд мөн хүний бие организмын эд эсийг хөгшрөх үйл явцыг бүрэн зогсооход нөлөөлөх аргыг олсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Японы эрдэмтэд C1q гэдэг уургаас хүний эд эсийн хөгшрөлтийн үйл явц шууд шалтгаалдаг болохыг нээн илрүүлжээ. Өмнө нь энэ уургийг бие организмыг гадны халдвараас сэргийлэх болон хүний дархлааны тогтолцоог бүрэлдүүлдэг бусадтай уурагтай ижил үүрэгтэй гэж үздэг байв. Дархлааны тогтолцоо нь өөрөө уургуудын маш нарийн тогтолцоо бүхий систем юм. Осакагийн их сургуулийн эрдэмтэд C1q уургийн үйл ажиллагаанд нөлөөлж чадсанаар хөгшрөлтийн үйл явц бүрэн зогссон байна. Өөрөөр хэлбэл, тэд мөнхийн амьдралын нууцыг тайлахад тун дөхөж очжээ.
Гэхдээ энэ гайхамшигтай нээлт нь бас сөрөг талтай. C1q уургийн үйл ажиллагааг зогсоож, бие организмын хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах үед дархлааны тогтолцоо үгүй болдог ажээ. Эрдэмтэд дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хөгшрөх үйл явцыг зогсоох аргыг хараахан олоогүй байгаа боловч үүний тулд маш шаргуу ажиллаж байгаа гэнэ.
Д.ЖаргалАз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
Мөнхийн амьдралын нууцыг тайлжээ
Японы Осака хотын их сургуулийн эрдэмтэд хүний дархлааны тогтолцоон дахь хөгшрөлтийн үйл явцад шууд нөлөөлдөг уургийн нэгэн төрлийг илрүүлжээ. Эрдэмтэд мөн хүний бие организмын эд эсийг хөгшрөх үйл явцыг бүрэн зогсооход нөлөөлөх аргыг олсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Японы эрдэмтэд C1q гэдэг уургаас хүний эд эсийн хөгшрөлтийн үйл явц шууд шалтгаалдаг болохыг нээн илрүүлжээ. Өмнө нь энэ уургийг бие организмыг гадны халдвараас сэргийлэх болон хүний дархлааны тогтолцоог бүрэлдүүлдэг бусадтай уурагтай ижил үүрэгтэй гэж үздэг байв. Дархлааны тогтолцоо нь өөрөө уургуудын маш нарийн тогтолцоо бүхий систем юм. Осакагийн их сургуулийн эрдэмтэд C1q уургийн үйл ажиллагаанд нөлөөлж чадсанаар хөгшрөлтийн үйл явц бүрэн зогссон байна. Өөрөөр хэлбэл, тэд мөнхийн амьдралын нууцыг тайлахад тун дөхөж очжээ.
Гэхдээ энэ гайхамшигтай нээлт нь бас сөрөг талтай. C1q уургийн үйл ажиллагааг зогсоож, бие организмын хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах үед дархлааны тогтолцоо үгүй болдог ажээ. Эрдэмтэд дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр хөгшрөх үйл явцыг зогсоох аргыг хараахан олоогүй байгаа боловч үүний тулд маш шаргуу ажиллаж байгаа гэнэ.
Д.Жаргал
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK