Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
Гоц авъяастангууд ихээр мэндлэнэ
2013 онд онцгой авьяастай хүүхдүүд төрөх магадлал өндөр гэж Оросын нэрт эрдэмтэн Е.Виноградов мэдээлжээ. Тэрбээр бусдаас онцгой авьяастай, гоц гэгддэг 20.000 хүний намтрыг сүүлийн 10 жилийн турш судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн аж. Түүний үзэж буйгаар эцэг эхийнх нь ген авьяаслаг хүүхдүүдэд онцгой үүрэг гүйцэтгэдэггүй гэнэ. Тэрбээр авьяасыг ургацтай зүйрлэсэн байна. Зарим жил ургац арвин байдаг шиг авьяастай хүүхэд олноор төрдөг бол заримдаа тийм гоц нэгэн төрөх нь бараг үгүй аж.
Генийн ургац сайн байх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Жишээ нь, нарны идэвхжил, од, гаригууд болон газар зүйн байрлал үүнд их нөлөөтэй. Түүний баталснаар нарны идэвхжилийн хугацаа 11 жил байдаг бөгөөд үүний төгсгөл буюу нарны идэвхжил буурах жилд онцгой хүүхэд төрөх магадлал ихэсдэг юм байна. Мөн дэлхийн хойд хэсэгт гоц ухаантай хүмүүс илүү төрдөг гэнэ. Тэрбээр хойд өргөргөөс төрсөн Нобелийн шагналтан урд өргөргийнхөөс 40 дахин олон байгааг онцолжээ.Түүнчлэн хүйтэн сэрүүний улиралд зун цагаас илүү олон авьяаслаг хүүхэд төрдгийг тэрбээр судалгааныхаа явцад мэдсэн гэнэ. Е.Виноградов энэ бүхнийг ийнхүү тайлбарлаж байна. Агаарын хүчилтөрөгчийн хэмжээ доод өргөргөөс дунд өргөрөг рүү, зунаас өвөл рүү гэсэн чиглэлээр ихэсдэг байна. Тэгэхлээр хүүхэдтэй болохдоо нарны идэвхжилийн эхлэл, төгсгөлийг л тооцоолох хэрэгтэй хэмээн тэрбээр зөвлөжээ.
Э.ХАНА
Subscribe to:
Post Comments (Atom)


No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK