Шүүхийн танхимд насан өндөр болсон хоёр хосыг харахад маш өрөвдөлтэй байлаа.Өвгөн нь зөрүүд байртай чимээгүйхэн ширтэж сууна.Эмгэн нь уйлсаар хавдсан нүдээрээ эргэн тойрноо ажиглана.Шүүгчийн тохиогоор танхимд нам гүм болоход баргил бүдүүн хоолойгоор эмгэнээс:
"За яриарай эмээ.Яагаад гэр бүлээ цуцлах өргөдөл гаргасан юм бэ...? гэхэд
Эмээ гүнзгий амьсгаа аваад,алчуураа суллан,намуухан дуугаар ярьж эхлэв...
"Энэ өвгөнөөс бүр залхаж гүйцлээ.50 жил намайг зовоолоо..." хэсэг хугацаанд танхим ямар ч чимээгүй болов...
Анир чимээгүйг нэгэн сэтгүүлчийн зураг авах дуу үргээв.Танхимд олон сэтгүүлч байлаа.50 жил хамт амьдарсан энэ хоёр хүний тухай маргаашийн сонинд юу гэж бичихийг хэн мэдлээ? Эмээ юу гэх бол? Бүгд түүнд чих тавин сонсож суулаа...Эмээгийн нүдэнд нулимас цийлэгнэв...
"Манай гэрт миний хамгийн хайртай нэгэн тана цэцэг байдаг юм... Тэр ч мэдэхгүй л дээ... Мартсан... Тавин жилийн өмнө ... Тэр тана цэцгийг түүний надад өгсөн баглаа цэцгийн дундаас авч үрслүүлэн тарисан юм. Бидэнд хүүхэд заяагаагүй болохоор би цэцгээ хүүхэд шигээ л хайрлаж, харж ханддаг байлаа... Хэсэг хугацааны дараа цэцэг маань хатаж эхэллээ. Тэр үед би цэцгээ нар мандахаас өмнө, үүрээр усалж байна гэж өөрөө өөртөө амласан юм... Тэгвэл илүү сайн ургадаг гэж хүнээс сонссон юм. Тавин жил өнгөрхөд энэ зожиг ганц ч удаа "би босоод услая" гэж хэлээгүй шүү... Харин өнгөрсөн шөнө ... урьд шөнө би нам унтчихсан байлаа... Би ийм л хүнтэй тавин жил ханилсан.Амьдарлаа түүнд л зориулсан.Ганцхан удаа мимий төлөө нэг зүйлийг хийгээсэй гэж хүлээсэн юм.Түүнгүй бол би илүү дээр байх болно, амлаж байна шүү" гэлээ. Шүүгч өвгөнд хандан: "Танд хэлэх зүйл байна уу" гэж асуулаа.
Тэр таяагаа тулан арга чамай алхасаар индрийн өмнө ирлээ.
Харамсаж, ичсэн харцаар шүүгчид хандан:
"Би цэрэгт байхдаа хүндэт харуулын цэцэрлэгт цэцэрлэгчээр ажилладаг байсан юм. Тэр цэцэрлэгийн бүхий л арчилгааг би хариуцдаг байлаа. Үнэхээр их хичээсэн... Би эхнэртэйгээ тэнд танилцсан юм... Тана цэцэгтэй ч мөн адил... түүндээ хамгийн гоё цэцэгсийг өгдөг байлаа. Тана цэцэг манай цэцэрлэгээр дүүрэн ургадаг байв... Бид гэрлээд удаагүй байтал эхнэрийн минь хүзүү хөшиж өвдөөд, түүнийг эмчид үзүүлсэн юм... Эмч, "Удаан хугацаагаар сэрэлгүй унтвал хүзүү нь шохойжиж хатуурна. Улмаар эхнэрийн тань байдал улам хүндэрнэ" гэсэн юм. Тиймээс "шөнө болгон сэрж, хөдлөх хэрэгтэй гэсэн юм. Эхнэр маань эмчийн үгийг ердөө ч тоогоогүй... Миний ч үгэнд ороогүй... Гэтэл яг тэр өдөрүүдэд цэцэг хатаж эхэлсэн... Би санаа авч түүнд шөнө болгон усалбал сайхан ургана гэж хэлсэн юм... Мөн шөнө бүр босч услахаар амлуулж, харин би шөнө бүр түүнийг сэрээдэг байлаа. Тэгээд нууцаар түүнийг хардаг байсан юм... Хайртай бүсгүй минь хүүхэд шигээ хайрладаг цэцгээ усалж байхыг нь харах сайхан байсан гэж өдий насны хүнээс гарахааргүй үгийг тэр хэлж байлаа...
Тэгээд "Шөнө бүр түүнийгээ унтсаны дараа босоод, цэцгийн усыг асгадаг байсан юм... Яагаад вэ гэвэл тана цэцгийг шөнө усалдаггүй юм шүүгч минь... тэр шөнө хөгшин би унтаж орхижээ, сэрж чадсангүй... Цэцэг ч усгүй байж болох байсан ч, эхнэрийн минь хүзүү өвдөж магадгүй байсан болохоор өөрийгөө буруутган гэмшиж, түүнд юу ч хэлээгүй юм... " гэлээ.
Тэр мөчид танхим мөн л чив чимээгүй боллоо...
Маргааш өглөө нь сэтгүүлчид "Тана цэцэг усгүйдлээ" гэсэн гарчигтай ганцхан сүүлийн үр дүнгээр нь мэдээ гаргасан юм.
No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK