Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
Хүн яагаад зогисдог вэ?
Хүн бүхэн мэддэг ч нэмэлт хэдэн юм орууллаа.Энэ нь хүний өрцний булчин татсанаас зогисдог ба дууны хөвч татагдан хөвчирснөөс агаар сорогдох чимээ гардаг. Хоол боловсруулах эрхтэний хямрал, сэтгэл зовж тавгүйрхсэнээс, хоол идсэний дараа шууд дасгал хийснээс, амандаа зажилж буй зүйлээ хальт хазсан зэрэг шалтгаанаас болж зогисдог. Зогисолт заримдаа цаг гаруй үргэлжлэх нь бий. Үүнийг намдаахын тулд хэд хэдэн аргыг хэрэглэж болно.
* Гүнзгий амьсгаа авч хэсэг хугцаанд барьж байгаад аажим гарга.
* Нэг аяга бүлээн ус уу.
* Нүдэн дээрээ зөөлөн дараад үз.
* Мөсний хэлтэрхий хүлхэх буюу хүйтэн ус балга.
* Өрцөн дээрээ хавирганы доохно талд мөсөн жин хэдэн мин-т тавиад үз.
* Нэг хоолны халбага нимбэгний шүүс уу.
* Цаасан уут амандаа барьж байгаад амьсгалаа гаргаж, буцаан сорох маягаар туршаад үзээрэй.
Эцэст нь хэлэхэд, үнэн голоосоо инээх, эсвэл цочих үед зогисолт намддаг. Манайхан зогисож байгаа хүнийг хуурч айлгах, цочоох маягаар зогисоог гаргадаг нь ийм учиртай. Энэ нь үнэхээр үр нөлөөтэй сайн арга.
Subscribe to:
Post Comments (Atom)
Mhmm! MeDXi!N wNo GeXDe YaXaW MeDkvN MeDeJ @wNa BzD
ReplyDelete