Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
Биднийг гадаадынхан хэрхэн ойлгодог гэж бодож байна?
Зак нэгэн сонирхолтой гэхэд арай биш гэмээр мэдээг тавихаар шийдлээ.
Монгол Улс дэлхийд нээлттэй болж гадныхны манайханд хандах хандлага өөр болжээ. Гадаадын жуулчид ч олноор ирэх болсон байна. Тэдний зарим нь өндөр сэтгэгдэлтэй буцаж байхад зарим нь Монголд дахиж хөл тавихгүй ээ хэмээн буцдаг аж. Ингэж ам өчгөө өгсөн нэг нь нутагтаа очоод Монголын талаар аль болох муу муухай бүхнийг ярьж, бусдыгаа ухуулдаг юм билээ. Монголд ирээд мөнгөө суулиулсан, залилуулсан тохиолдол гадныханд элбэг байдаг гэнэ. Тэртээх XIII зууны үед Монголд ирсэн Марко Поло, Вильгелм Рубрук нар монголчуудын амьдралын хэв маягийг сонирхон өөрсдийнхөө дүгнэлтийг бичиж үлдээсэн байдаг. Марко Поло нэгэн тэмдэглэлдээ "Тэд хооллосныхоо дараа гарынхаа хир тосыг дээл хэмээх хувцасныхаа мөрөнд арчдаг, усанд орж мэдэхгүй, их бохир заваан хүмүүс" гэж бичсэн нь бий. үүнтэй төстэй бас нэг жишээ Шведийн аялагч Гостэ Монтэл гэхч XX зууны эхээр "Азид аялсан нь" тэмдэглэлдээ Монгол айлд орохдоо аяны хөнжил гудсаа гэрээс хол зайтай орхидог байснаа дурсан бичсэн байдаг. Тэгэхээр олон зуун жилийн тэртээгээс гадныханд Монгол хүн бохир заваан гэсэн ойлголтыг төрүүлсээр иржээ. Тэрээр цааш нь "Монгол эмэгтэйчүүд хар өнгийн даавууг урлан хээлж, дугтуйлан гэзгээ шургуулна. Тэднээс энэ заншлын учрыг асуувал Чингис хаан биднийг үнээ малаа саах үед үс гэзэг рүү нь сааль сүү үсрүүзэй гээд үсний дугтуй хэрэглэхийг зарлиг болгосон гэж ярина. Уншигч авхай та тэнд очиж үзээгүй учраас үүнийг уншаад Монгол хүн ямар цэвэрч юм бэ гэж биширч магадгүй. Харамсалтай нь тийм биш л дээ. Тэд энэ мэт ариун цэвэрч байхыг хүсэн мөрөөдсөн зан уламжлал олныг ярьдаг" гэжээ.
Ингээд өнөө цагийн Монгол хүний чанарын тухай гадныхны сэтгэгдлийг сонирхон интэрнэт ухаж үзлээ. Дээрхээс дээрдэх юм огтхон ч алга аа. "Та цэвэр байдлыг эрхэмлэдэг бол Монгол руу зүглэсний хэрэггүй. Дийлэнх монголчууд нийслэл хот Улаанбаатартаа их бохир аж төрнө. Гэр хороолол гэх дэд бүтэцгүй майхан хороололтой. Нийслэлд нь нүүрс түлээ зарах нь түгээмэл. Ажлын байранд эмэгтэйчүүд голдуу ажилладаг" гэснийг нь уншихад худлаа бичжээ гэхийн аргагүй. Цааш нь "Тэд гудамж талбайдаа морь харж зогсох нь энгийн үзэгдэл. Байшин барилгын булан тохой, гудамжинд овоолж орхисон хог ихтэй. Агаарт хийссэн тоос шороотой гялгар уут, бохир цаас таны нүүрэн дээр буух магадлал өндөр тул та сэрэмжтэй байж, ариун цэврийн цаас биедээ байнга авч яваарай. Тэд хог ялгаж мэддэггүй, тоос тортог, бохир байх нь асуудал биш ч үнэтэй машин, хувцсыг эрхэмлэдэг. Хотын иргэд нь тал нутгийнхаа нүүдэлчин соёлыг гудамжны соёлоос илүүд үзэн ихэд санагалзана" гэхчлэн бичжээ.
Миний бие баруунд ажиллаж амьдарч байхдаа Монгол эмэгтэйтэй гэрлэсэн Швед залуугаас Монголд очоод төрсөн анхны сэтгэгдлийг нь асуутал "Гайхалтай бохир аж төрдөг хүмүүс. Яагаад одоо болтол гудамжаа цэвэрлэдэг гэдгийг мэддэггүй юм бол оо" гэж билээ. Уншигч олны дотор тэнэмэл гадаад хүний үгээр үг хийлээ гэж хэлэх хүн байж болно. Бид л өнөөдөр ийм арчаагүй дүр зураг харуулж байгаа болохоос биш монголчууд шиг соёлтой ард түмэн байсан юм уу. Та гадаадад явж юм үзэж нүд тайлсан хүний яриаг бишгүйдээ их сонсож байсан биз ээ. Япон хүн мөн ч цэвэрч шүү, Америк айлын үүдэнд дэвссэн цагаан хивсэн дээр гуталтай гишгээд байхад толбо болохгүй байсан гэх эсвэл Стокголм хотын метро надад зориулаад дөнгөж сая угаачихсан мэт байдаг юм гэхчлэн Монгол хүмүүс гадныхны цэвэр цэмцгэр аж төрөх ёсыг бахдан ярьдаг. Тэд хэдий соёлтой, цэвэрч ч хар амиа бодсон, хүнлэг чанараа гээчихсэн байдаг нь биднээс хэдэн хувь илүү дор хүмүүс гэж хэлж болохоор. Тэгэхээр бид өөрсдийгөө эвдрээгүй ховорхон үндэстэн гэж тэдэнд гайхуулж баймаар санагддаг.
Баруунд уулзалдаж байсан гэр бүлийн дээрх түүхээ үргэлжлүүлэхэд, Швед залуугийн эхнэр надад нэгэн гэрэл зураг үзүүлээд, "Монголын минь үнэр байдаг юм үнэрлэ дээ" гэдэг юм байна. Зургийг үнэрлэвэл нээрээ л нүүрсний угаар шиг юм үнэртэж байсан. Санаа дагасан байж болох ч хүний газар амьдарч буй Монгол хүнд гадныханд муу хэлэгдээд байгаа эх нутгийх нь үнэр сайхан байсан хэрэг. Ядуу буурай ч гэсэн эх орноо санагалзаж байгаагийн шинж шүү дээ.
Улс үндэстнүүдийн нэвтэрхий толинд Монгол хүнийг бохир заваанаар нь онцолсон байдаг юм билээ. Тэгэхээр манайхан өдөр бүр усанд орж, хоёр удаа оймсоо сольдог байсан ч хамаагүй Монгол хүн л бол та бохир заваан тодотголтой байх нь. Та улсын хил давж, хүнтэй танилцаж" Hi, I am mongolian" гэхэд өөдөөс тань "Wow, are you Mongolian?" гээд сайхан инээмсэглэх тэрүүхэн агшинд л таны шинэ танилын тархинд Монгол хүн соёлгүй гэсэн ойлголт бууна. Монголчууд бид бохир заваан аж төрдөг улс биш гэж хэлж болно. Бид хот хөдөөгүй ахуйн хаягдлаа тааралдсан газраа хамаагүй хаядгаас гадныхны нүдэнд муухайгаар өртөөд байна. Хотынхон бид ч хамгийн ойрын автобусныхаа буудлыг цэвэр байлгаж чадахгүй байгаа нь ихээхэн алдаа юм.
Аливаа улс оронд өөрт авч тусгамаар зан уламжлалын зүйл олон байвч мөн жигшиж зайлмаар ёс уламжлалтай улс үндэстэн ч байдаг. Тиймээс хотынхоо гудамж талбай, байр байшин, автобус унаа, хаяг самбар гээд бүхнийг хууль дүрмээр зохицуулж, иргэдийнхээ ухамсарт хотжих соёлыг суулгаж өгөөсөй билээ. Ингэж байж бид олон зууны тэртээгээс гадныханд хэлэгдсэн муу ойлголтоос салах ёстой биш үү.
С. Энхүүш
Гэхдээ энэ нь зөвхөн бичигчийн бодол санаа гэдгийг ойлгох хэрэгтэй.Яг үнэнийг хэлэхэд би төдийлөн санал нийлэхгүй байна.Дэлхий тэр аяараа биднийг янз бүрээр ойлгодог нь тодорхой.Дээрээс нь өөрийнхөө бодлыг хэлэхэд бид аугаа үндэстэн,тэдэнд таалагдахын тулд,сайхан сэтгэгдэл үлдээхийн тулд байгаагаасаа хэт их хичээх нь буруу ойлголт.Гагцхүү муугаасаа сайн нь их юм шүү гэдгийг мэдүүлж,гол нь бидэнд тэмүүлэл гэж бий гэдгээ харуулах нь чухал...энэ удаа энд хүргээд дуусгая.Маш том сэдэв учраас!!!
Subscribe to:
Post Comments (Atom)


tnx
ReplyDelete