HappY VaLeNtinE!

Дурлалт хосуудын сүлд баяр болох валентин айсуй.Уг баярын талаарх 3 домог байдаг гэнэ.
1-р түүх: 3-р зууны үеийн Ром хотноо Валентин хэмээгч нэгэн лам байсан. Гэтэл тэр үеийн захирагч хаан Claudius II ганц бие эрчүүд гэрлэж, эхнэр хүүхэдтэй болсноос цэрэг болсон нь дээр хэмээн тооцжээ. Тиймээс тэрээр энэ талаар хууль гаргаж. Харин сайхан сэтгэлт Валентин лам дурлалт хосуудын нууцаар адисладаг байсан аж. Энэ хэрэг нь илэрч, хаан ч ламыг цаазалсан бөгөөд үүнээс хойш Валентин ламын дурсгалыг хүндэтгэн уг баярыг нас барсан өдрөөр тэмдэглэдэг болжээ.

2-р түүх: Ромын харгис шоронд тамлагдаж, зовсон Христ шашинтнуудад туслаж бай үеэрээ Валентин алагдсан. Иймээс Христ шашинтнууд түүний дурсгалыг хүндэтгэн уг баярыг үндэслэсэн.

3-р түүх: Валентин хамгийн анхны ил захидлыг өөрөө бичсэн гэдэг. Тэрээр шоронд байх үеэрээ өөрийг нь хорисон хүний залуухан охинтой хайр сэтгэлийн холбоотой болсон ажээ. Охин Валентиныг цаазлуулхаас өмнө ирж уулзсан агаад Валентин үхэхээсээ өмнө охинд нэгэн захиа илгээжээ. ?үндээ "Чиний Валентинаас" хэмээн гарын үсгээ зурсан байсан. Энэ үгийг одоо хүртэл ил захидал дээр хэрэглэдэг гэнэ. 


Хайртдаа ямар бэлэг єгєх вэ
 Валентины баяраар хайртай хvндээ шоколад бэлэглэж, хайраа илчилдэг уламжлалтай. Хvнд бэлэг сонгох тийм ч амар ажил биш. Тиймээс гэгээн хайрын єдрєєр хайртай залуудаа, сэтгэлтэй бvсгvйдээ ямар бэлэг єгч болох тухай зєвлєгєєг хvргэе.

Улаан сарнай бол хамгийн тvгээмэл, бас хамгийн сайхан бэлэгний тоонд зvй ёсоор ордог. Тийм ч учраас элбэл байдаг. Яаж боолгох, хэдэн ширхэг сарнай авахаасаа хамаараад vнэ нь янз бvр. Нэг ширхэг сарнай дунджаар 2000 тєгрєгийн vнэтэй.

Харин хvзvvний зvvлт, бугуйвч, хос цагны vнэ сvvлийн vед хямдраад байгаа. Хамгийн хямд хос цаг 12 мянга байна билээ. Хамгийн єндєр vнэтэйг нь мэдэхэд хэцvv. Бараг 500-600 мянга хvрэх биз. Мєн Валентины єдрєєр хамгийн их гvйлгээтэй байдаг бараа бол зvрхэн хэлбэртэй хайрцагнууд. Єнгєний єргєн сонголттой эдгээр цаасан хайрцаг 500-5000 тєгрєгийн vнэтэй бараг бvх дэлгvvрт байна билээ. Валентины єдрийн уламжлалт бэлэг болох шоколад хамгийн єргєн сонголттой бэлэг болжээ. "Alpen cold" хамгийн хурдан хайлж, хєлдєж, хэвэнд ордог гэнэ. Энэ шоколадыг хайлуулаад зvрхэн хэлбэртэй хэвэнд хийгээд царцаахад л хангалттай. Самар, vзмээр чимэглэж, vг бичиж болох л юм.

Шоколад мэдээж сонголт ихтэй. Vvнээс хамгийн vнэтэй, бас хамгийн амттайгаас нь толилуулж байна. Baci бол хайрын бэлэг тэмдэг болсон шоколад юм. Энэ шоколадыг бэлэглэвэл бvсгvйд хэзээ ч мартагдахгvй сайхан сэтгэгдэл тєрvvлнэ гэдэгтэй мєрийцсєн ч яахав. Харин "Goldkenn" бол хамгийн vнэтэй нь. 75-80 мянган тєгрєгийн vнэтэй энэ шоколадыг Швейцарийн банкинд хадгалагдах алтан гулдмайн хэлбэр хэмжээгээр хийсэн тул ихэвчлэн банк, санхvvгийн салбарын ажилтнууд vvнийг бэлгэнд єгєхєєр сонгодог гэнэ. Vvний дараагаар тэнгисийн морь, тэнгисийн хясаа, сувд хэлбэртэй "Guylian" шоколад гайхалтай амттайгаараа дэлхийд тэргvvлдэг байна. Vvний дараагаар мэдээж Merci гайхалтай шvv дээ. Энэ мэт дэлхийд алдартай шоколадыг хайртдаа бэлэглэхдээ нvvр бардам, єєртєє итгэлтэй байж болох нь ээ.

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK