Интернэтийн хурд 100 дахин өснө


Монголд интернэтийн хурд 10-100 дахин нэмэгдэх нь ээ.Монгол Улсын интернэтийн зангилаа төвийг шинэчлэн бай­гуулснаар хүчин чадлыг нь өс­гөх, өндөр хурдтай өргөн зурвасын хол­болтыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор 2010 оноос Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, техно­логийн газраас “Интернэтийн ха­рилцан холболтын төвийг шинэч­лэх” төслийг эхэлсэн нь амжилттай хэрэгжиж дуусчээ.
Монголын интернэтийн харил­цан холболтын төвтэй (МИХХ) бүх интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид төдийгүй контент үйлдвэрлэг­чид, тоон телевизийн үйлчилгээ эрх­лэгчдийг холбосноор МИХХ-д хол­богдсон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компанид ноогдох хурд 10-100 дахин нэмэгдэн энгийн хэрэглэгч таны ашиглаж буй ин­тер­нэт өндөр хурдаар дотоодын сайтуудад холбогдоно гэсэн үг. “Интернэтийн харилцан холбол­тын төвийг шинэчлэх” төслийн танилцуулга уулзалт өчигдөр амжилттай болж өнгөрлөө.

С.Амар

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK