Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
Бид 7 тэрбум дахь иргэнээ 31нд хүлээж авна
Дэлхийн зургаан тэрбум дахь иргэн төрснөөс хойш 12 жил өнгөрчээ. 1999 оны аравдугаар сарын 12-ны өдөр Сараево хотноо төрсөн босни хүү зургаан тэрбум дахь иргэн болж байв. Тэгвэл энэ оны аравдугаар сарын 31-ний өдөр мэндлэх долоон тэрбум дахь иргэнийг НҮБ-аас тодруулах гэж байна. Дэлхий дээр цаг тутамд 10 мянган хүүхэд мэндэлж байдаг гэсэн тооцоо байдаг. Хүн ам ихтэй Хятад болон Энэтхэгт хамгийн их хүүхэд төрдөг юм. Гэтэл зарим мэргэжилтнүүд яг энэ өдөр долоон тэрбум дахь иргэн төрнө гэдэгт эргэлзэж байна. Тухайлбал 2013 он гэхэд дэлхийн хүн долоон тэрбумд хүрч чадахгүй гэж Венийн их сургуулийн хүн ам зүйн хүрээлэнгийн эрдэмтэд үзэж байгаа юм. 2020 онд л дөнгөж энэ тоонд хүрнэ гэж нотолж байна. НҮБ-ын дүн шинжилгээгээр дэлхий дээрх хүн ам 2100 он гэхэд 10 тэрбумд хүрэх гэнэ. Харин зарим эрдэмтэд энэ нь боломжтой болохоос яг нотолчихсон зүйл биш гэж үзэж байна. Дашрамд сонирхуулахад, манай дэлхий нэг квадриллион буюу 1 000 000 000 000 000 хүн оршин амьдрах боломжтой гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)


No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK