Суперкомпьютер нь мэдээ мэдээлэлд дүн шинжилгээний хийсний үндсэн дээр дэлхийн улс орнуудад өрнөж болзошгүй үйл явдлуудыг урьдчилан хэлж чадна.
Ийм дүгнэлтийг Америкийн Иллинойс муж улсын Их сургуулийн дэргэдэх Хүмүүнлэгийн шинжлэх ухаан болон нийгмийн салбарын тооцоолон бодох хүрээлэнгийн ажилтан Калев Леетару хийсэн байна.
Тэрбээр туршилт явуулахад суперкомпьютер нь сая сая сонингийн нийтлэл болон янз бүрийн эх сурвалжуудын мэдээлэлд дүн шинжилгээ хийснийхээ дараа дэлхийн янз бүрийн улс орнууд дахь нийгмийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж болзошгүй талаар таамаг дэвшүүлж байжээ. Энэ систем нь Ливи, Египетийн хувьсгалыг урьдчилан таамаглаж, Усама бен Ладены байж болзошгүй газрыг зааж өгч байсан гэнэ. Хэдийгээр уг систем нь хуучны системээр ажиллаж байсан ч ирээдүйд болох мөргөлдөөнүүдийг хялбархан мэдэж болно гэж эрдэмтэн үзэж байгаа ажээ.Суперкомпьютер Усама бен Ладены нэр нь дурдагдсан бүх цэгийг газрын зураг дээр тэмдэглэж байжээ.
Суперкомпьютер нь өгөгдсөн нийтлэлд сайн эсвэл муу зүйлийн талаар мэдээлсэн эсэх, мөн үйл явдлын өрнөсөн газар гэсэн хоёр хүчин зүйлд дүн шинжилгээ хийж байжээ.
Эхний тохиолдолд "аймшигтай", "жигшүүртэй", "гайхалтай" гэсэн үгүүдээр илэрхийлж байсан бол газар эсвэл байршилд анализ хийхдээ Каир гэх мэтээр дурдагдсан газарзүйн нэрүүдийг бүртгэж, дараа нь тэдгээрийг дэлхийн газарзүйн зураг дээр солбицлын цэгт тэмдэглэж байсан байна .
Д.Жаргал

No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK