Хичээл дээр бичсэн эсээгээ блог дээрээ буулгалаа...
Хүн бүхэн сайхан амьдрах, жаргалтай байхыг амьдралынхаа туйлын хүсэл тэмүүлэл болгодог атлаа эргэх дэлхийд яах гэж хүн болж төрснөө тэр бүр мэддэггүй.
Түүх бичигдсэн цагаас хойших бүхий л эрин зуунд хүн төрөлхтөн дэлхийг ноёрхсоор ирсэн.
Бид гайхамшигт цаг хугацааны урсгалд ирсэн туйлын их азтай хүмүүс.
Монгол улс төдийгүй дэлхий даяар ардчиллыг дэмжиж даяаршлын эрин зууныг бүтээж чадсан.
Хамгийн гол асуудал бол ардчилал гэх үгийн утга санааг бид бүрэн гүйцэд ойлгож чадсан билүү? Энэ үгийн цаана иргэнээ дээдлэх,хүний эрх, эрх чөлөө гэх үгс дагалдан буйг хэр сайн мэддэг билээ?
Аль ч нийгэмд аль ч засаглалд хүний эрхийн тухай асуудал заавал хөндөгдөнө.
МЭӨ 5-6 дугаар зуунд эртний Афин, Ромд хүний эрхийн тухай анхны үзэл санаа бий болж харъяатын зарчим үүссэн нь дэвшил, эрх чөлөөнд хүрэх томоохон алхам болж түүхийн 3 үеийг хамрахуйц их өөрчлөлт гарч өнөөг хүртэл улам боловсронгуй болсоор байна. Үүнд:
1р үе: Хөрөнгөтний хувьсгалын үед анх бүрэлдэн бий болж хүн чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, амьд явах гэх мэт эрхийг зөвшөөрчээ.
2-р үе: Ард түмэн өөрсдийн эдийн засгийн байдлыг сайжруулах, соёлын байдлаа дээшлүүлэхийн төлөө тэмцэж эхэлсэн.
3-р үе: Дэлхийн 2 дугаар дайны дараа хүний эрх бүрэн утгаараа бүрэлдэн тогтож өнөө дэлхийн хүн амын нийтээр даган мөрдөх хууль болтлоо төлөвшсөн гэж үздэг.
Харин манай Монголд хүний эрхийг ойлгохдоо хуулийн хэллэг, цаасан дээр бичигдсэн мөртөө амьдрал дээр хэрэгждэггүй агаарт явдаг зүйл гэж ойлгодог нь худлаа биш.Эрх гэдэг үгнийх нь утгыг эрхлүүлэх, хэтэрхий дураараа авирлах гэж ойлгох тал бий.Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэх үгс зүгээр нэг утга учиргүй зүйл огт биш.
Нийгэмд эрх н зөрчигдөөд явж байгаа хүмүүс хаа сайгүй тохиолддог ч гагцхүү энэ хэний буруу вэ? Хэнд хариуцлага тооцох вэ? зэрэг асуултууд ар араасаа төрдөг ч цорын ганц оновчтой хариулт бол хүн бүр үүргээ ухамсарлах явдал.
Эрх нь зөрчигдсөн хүмүүсийн дийлэнх хувийг насанд хүрээгүй хүүхдүүд эзэлдэг.Хүний эрхийн тухай хуулинд энэ талаар тодоос тод тусгагдсан байдаг ч хүүхдүүдийн эцэг эрх үүрэг хариуцлагаа биелүүлдэггүйи улмаас тэр хөөрхий хүүхдүүд өнчирч ганцаардан амьд явахын тулд, өлсөж цангахын эрхэнд хүнд хүчир ажлыг нуруун дээрээ үүрч, тоглож наадах насан дээрээ эцэж туйлдатлаа ажиллаж байгаа нь өнөөгийн нийгэмд бидний дунд буй гашуун үнэн.
Эрх, үүрэг гэх 2 үг хэзээ ч салангид оршихгүй. Эрхээ эдлэе гэвэл үүргээ биелүүл!
2011.09.02 Б.Отгонбаяр

vnen l yum bichsen bna goodluck
ReplyDeletetogs togoldor ru temuulerei..
ReplyDeletegoodluck...
p
ReplyDelete