Нулимсны давсыг хүнсэнд хэрэглэдэг болжээ


Лондоны нэгэн дэлгүүр хүний нулимснаас давс гарган авч, худалдах болжээ. Лавандагийн зөөлөн үнэртэй энэхүү этгээд бүтээгдэхүүн таван төрлийн найрлагатай. Эдгээр нь баяр хөөр, уур хилэн, гомдол харуусал, найтаалгах болон сонгины үйрмэгийн нөлөөгөөр унагасан нулимс гэдгээрээ ялгаатай. Тухайлбал, гунигийн нулимсыг хонины мах, шарсан төмстэй хэрэглэвэл тохиромж той аж. Уг нь нулимсны 99 хувь нь ус. Үлдсэн ганц хувийг хлорт натри болон бусад органик бус бодис эзэлдэг. Тэгээд ч химийн найрлага нь тогтмол бус юм. Сэтгэл хөдлөлийн улмаас ялгарсан нулимс нь стрессийн үед ялгардаг уураг дээр суурилсан гормоны агууламжаас хамаагүй илүү байдаг аж. Тиймээс л уйлсны дараа сэтгэл онгойсон мэт мэдрэмж төрдөг. Тэгэхээр нулимстай хамт стрессээс үүдэлтэй химийн бодисууд бидний биенээс гадагшилдаг гэсэн үг. Энэхүү жигтэй бүтээгдэхүүнийг "Weave" студийнхэн үйлдвэрлэдэг юм. Тэдний нулимс цуглуулах мэргэжилтэн Хэлен Мюн ярихдаа, "Бид хүмүүсийн нулимсыг тусгай гуурсаар түүдэг. Түүнийгээ буцалгаж, "нууц" аргаар боловсруулж, хуурай давс бүтээдэг юм. Энэ бол дэлхийн хамгийн гунигтай давс. Бас хамгийн их хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээгдэхүүн" гэсэн юм. Т.НИПОНЬ

Мөнхийн амьдралын нууцыг тайлжээ

Японы Осака хотын их сургуулийн эрдэмтэд хүний дархлааны тогтолцоон дахь хөгшрөлтийн үйл явцад шууд нөлөөлдөг уургийн нэгэн төрлийг илрүүлжээ. Эрдэмтэд мөн хүний бие организмын эд эсийг хөгшрөх үйл явцыг бүрэн зогсооход нөлөөлөх аргыг олсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

3012 он хүртэл дэлхий сөнөхгүй

Эртний майячуудын он тооллоор 2012 оны арванхоёрдугаар сард ертөнцийн төгсгөл ирэхгүй бөгөөд харин эсрэгээрээ дэлхий ертөнц мянган жилийн турш оршин байна гэж эртний хүмүүсийн соёл, ёс заншил судлаач мексик эрдэмдэн Эрик Веласкес Археологийн үндэсний музейн эрдэм шинжилгээний бага хурал дээр мэдэгджээ.

Менделеевийн үелэх систем “амилсаар”

Менделеевийн үелэх системийн 114, 116 дугаарт байрладаг хоёр элемент "амиллаа".