Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
Нисдэг автомашин үйлдвэрлэж эхэллээ
Америкт нисдэг цуврал автомашин үйлдвэрлэж эхэлжээ. Тус улсын "Террафьюжиа" компани дэлхийн хамгийн анхны нисдэг машины туршилтыг амжилттай явуулж дуусчээ.
Ирэх баасан гарагт "Нью-Йоркийн автосалонд" танилцуулах шинэ автомашиныг ирэх жилээс худалдаанд гаргаж эхэлнэ гэж нэр хүнд бүхий олон улсын үзэсгэлэнгийн захиргаа мэдээлсэн байна.
"Транзишн" гэж нэрлэсэн уг автомашин хоёр хүний суудалтай бөгөөд хөдлөх үед автоматаар дэлгэгддэг найман метрийн урт далавчтай ажээ. Буулт хийсний дараа далавчнууд нь тэвшиндээ эвхэгдэн ордог байна. Уг машин асфальтан зам дээгүүр 762 метр газар гүйлт хийн дээд хурдаа авсныхаа дараа нисэх бөгөөд нислэгийн дээд өндөр нь 500 метр учраас жолооч нарын хувьд эрх баригчдаас нислэг хийх зөвшөөрөл авах шаардлагагүй юм. Учир нь АНУ болон Европын Холбооны гишүүн орнуудад ийм өндөрт жижиг оврын нисдэг аппарат хөөргөхийг зөвшөөрдөг байна.
Нисдэг автомашины үнэ 279 мянган доллар юм. Ирэх жил "Транзишн"-ыг хамгийн түрүүнд авах гэсэн 100 гаруй хүн захиалгаа ирүүлээд байгаа гэнэ.
Д.Жаргал
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK