Ойрын жилүүдийн шилдэг нээлтүүд


Америкийн «IBM» компани жил бүрийн «Дараачийн таван жил таван жилийн дараа» /Five in Five/ жагсаалтаа гаргажээ. Уг жагсаалт нь инновацийн салбарт ойрын таван жилийн хугацаанд хийгдэж болох нээлтүүдийг танилцуулдаг юм.

Эхний таамаг нь «ногоон» эрчим хүчтэй холбоотой. «IBM» компанийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ойрын таван жилийн хугацаанд бүхэл бүтэн хотыг хангах хэмжээний эрчим хүчийг хүний өдөр тутмын үйл ажиллагаанаас гарган авдаг болно. Тодорхой хэлбэл, хүний биеийн хөдөлгөөн болон гэрийн хэрэглээний уснаас гэх мэтийн сэргээгдэх эх сурвалжаас гарган авах гэнэ.

Дараагийн шинэчлэл бол кибер ертөнцийн аюулгүй байдал байх болно гэж тус компанийнхан үзэж байна. 2016 он гэхэд хүмүүс янз бүрийн сайтад нэвтрэхийн тулд нууц үг ашигладдаггүй болох гэнэ. Харин нууц үгийн оронд хүний дуу хоолойг хуулбарлах бол харин электрон шуудандаа нэвтрэхдээ хурууны хээг ашигладаг болно. Шинжээчдийн үзэж буйгаар, хүний биологийн мэдээллийг хуулбарладаг болсноор тухайн хүний тодорхой мэдээлэл алдагддаг асуудлыг шийдэх боломжтой юм.

«IBM» компанийн хувилбараар ойрын жилүүдэд болох магадлалтай бас нэгэн шинэчлэл бол «хүний бодлыг унших», компьютер эсвэл смартфонууд нь хүний тархитай шууд холбогддог болох явдал юм.

«Хэн нэгэн рүү утсаар залгах шаардлага гарсан үед энэ тухай зөвхөн бодоход л хангалттай гээд та төсөөлөөд үздээ. Эсвэл компьютерийн дэлгэцэн дээр харж байгаа зүйлээ зүүн тийш хөдлөөсэй хэмээн бодох агшинд тухайн объект аяндаа бодсон зүг рүү чинь хөдөлнө» гэж шинжээчид ярьжээ.

Иймэрхүү нээлтийг сэтгэцийн эмгэг судлал гэх мэтийн салбарт ашиглаж болох гэнэ.

Ойрын таван жилийн хугацаанд хийж магадгүй өөр нэг шинэчлэл бол тоон саатлыг гар утасны тусламжтайгаар багасгадаг болно гэж «IBM» компанийн шинжээчид үзэж байгаа ажээ. Гар утасны шийдэл нь «гуравдагч ертөнцийн» оршин суугчид болон алслагдсан нутгийн иргэдэд онлайн худалдаа хийх болон мэдээлэл олж авах, мөн цахим засаглал болон цахим эрүүл мэндийн тогтолцоонд хамрагдах асуудлаа шийдэх боломж олгох ажээ.

Ингээд ойрын жилүүдэд хийгдэж болох магадлалтай хамгийн сүүлчийн нээлт бол зөвхөн өөрт нь сонирхолтой мэдээллийг сонгоход чиглэсэн «дүн шинжилгээний технологи»-той холбоотой.

«Таны ажил хэргийн төлөвлөлт болон таны юу сонирхдгийг тооцоолсны үндсэн дээр ямар хамтлагийн тоглолтын үзэх нь дээр вэ, эсвэл байгаль цаг агаарын нөхцлийг харгалзан хаашаа аялах нь дээр вэ гэдэгт сонголт хийж өгнө» гэж «IBM» компанийн мэргэжилтнүүд ярив.

IBM компани өнгөрсөн жилийн жагсаалтдаа 3 хэмжээст төхөөрөмж бүхий гар утас, дулаан, эрчим хүчний дахин эргэлтийг сайжруулах, тээврийн хэрэгслийг хялбаршуулан орлуулах системүүд, агаараар цэнэглэгддэг зай хураагуур болон хүрээлэн буй орчны төлвийн талаар тогтмол мэдээлэл цуглуулдаг тогтолцоог нэрлэж байжээ.

Д.Жаргал

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK