Аз жаргалтай амьдрал гэж үгүй. Харин аз жаргалтай хоног өдрүүд гэж бий.☺Ямраар дурсагдахыг хүснэ. Яг түүн шигээ амьдар
7-н тэрбум дахь Монгол хүүхдүүд
Хүн ам хурдацтайгаар нэмэгдэж бидний гэр бүл улам бүр хүрээгээ тэлсээр байгаа өнөө үед нэгэн тэмдэглэлт зүйл тохиож байгаа нь дэлхийн хүн ам нийт 7 тэрбумд хүхсэн явдал юм.Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 1-ний 01:49:23 секундэд дэлхийн хүн ам долоон тэрбум хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Монгол Улсын хэмжээнд энэ хугацаанд 21 хүүхэд мэндэлснээс хоёр нь тухайн цагаас 37-хон секундын зөрүүтэй буюу 01.50 цагт төрсөн юм байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Л.Дээдэнцэцэг бүсгүй хүүгээ тосон авч байх мөчид Орхон аймагт Б.Энхтүвшин гэдэг охин төрүүлжээ. Дээрх хоёр хүүхдийг Монгол Улсад мэндэлсэн дэлхийн долоон тэрбум дахь иргэн хэмээн өргөмжилж батламжийг гардуулжээ.Монголын 7 тэрбум дахь иргэнээр тодорсон 2 хүүг Улаанбаатар төмөр замынхан насаараа үнэгүй явах эрхээр шагнажээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK