Тэнгэрээс унасан зүйлсийг баримттай нь



За нэг ийм нийтлэл нэмлээ.Хэхэ танд юу гэж санагдахыг мэдэхгүй юм даа.^^БоРоО^^


Аалзан бороо
2007 оны 4 дүгээр сарын 6-нд Аргентины Салта мужийн тэнгэрээс гэнэт аалзаар бороо оржээ.
Кристиан Онето Гаона найзынхаа хамт Аргентинд амралтаа өнгөрүүлэн Сан Бернардо уулын орчмоор аялж байхад энэ хачирхалтай үзэгдэлтэй таарчээ. Тэнгэрээс унасан олон тооны аалзууд газраар нэг таржээ. Ингэснээр Кристиано тэнгэрээс аалзан бороо орж байгааг дүрс бичлэгт буулгасан анхны хүн болсон байна.


Тэнгэрээс унасан үнээ



1997 онд Японы тэнгист загас агнуурын хөлөг онгоц осолдон аврагчдын тусламжтай загасчид аврагджээ.
Загасчдын хэлж буйгаар тэдний хөлөг онгоц дээр тэнгэрээс гэнэт үнээ унан онгоцыг нь живүүлсэн байна. Харин энэ хэргийн гол эзэд нь ачааны нисэх онгоцны багийн гишүүн байсан бөгөөд түүнийг Оросын агаарын хүчнийхэн түр хугацаагаар саатуулсан юм. Нисэх онгоц Япон тэнгисийн дээгүүр хөөрч явахад доголдол гарч улмаар багийнхан болон нисэх онгоцоо аврахын тулд илүүдэл ачаа буюу үнээг ус руу шидсэн нь энэ байжээ.

Цусан бороо



2008 онд Колумбид улаан бороо оржээ. Энэ нь цус болохыг орон нутгийн бактери судлаачид баталсан юм. Харин санваартууд үүнийг бурхнаас илгээсэн анхааруулга гэжээ.

Цэлцэгнүүрэн бороо



2009 онд Шотландад цэлцэгнүүр шиг хоорондоо барьцалдсан зүйлүүд тэнгэрээс унажээ. Үндэсний газар зүйн нийгэмлэгийн мэргэжилтнүүд үүнд шинжилгээ явуулсан ч тодорхой дүгнэлтэд хүрээгүй аж. Гэхдээ үүнийг солирон мөндөрийн үлдэгдэл байж болзошгүй гэж таамаглажээ.

Хорхойн бороо



Америкийн Женнингс хотын цагдаагийн ажилтан Элеанор Бил ажилдаа явж байхад тэнгэрээс гэнэт сонирхолтой зүйл унажээ. Тэрбээр гайхан хартал бороо биш харин эвхэрэлдсэн хорхойнууд байжээ.


Олон өнгөтэй цас



Оросын Сибирийн Омск мужид 2007 онд улбар шар, шар, ногоон зэрэг олон өнгөтэй цас орсон байна.


Элсэн цөл дэх загасан бороо



Австралийн Танами элсэн цөлд нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Энэ гэхдээ анхны тохиолдол биш бөгөөд 2004 онд мөн ийм зйүл болж байжээ. Харин 2010 оны 2 дугаар сард хоёр удаа болсон байна. Тухайн үед тэнгэрээс маш олон тооны амьд загаснууд унасан гэж нүдээр харсан гэрчүүд ярьжээ.

Мөнгөн бороо





2007 онд Германд энэ тохиолдол болжээ. Тэнгэрээс мөнгө унаж байжээ. Тэнгэрээс гэнэт унасан мөнгө хэнийг болох, эзэн холбогдогчийг нь олоогүй аж.


Хар тодолын бороо



2010 оны 3 дугаар сард Английн Кокслей тосгоны ойролцоох нутагт үхсэн олон зуун хар тодол шувуу тэнгэрээс унаж байжээ.


Махан бороо



1876 оны 3 дугаар сарын 9-нд АНУ-ын Кентуки муж улсын Олимпиан Спрингс хотын нэгэн байшингийн ойролцоо махан бороо оржээ. Тухайн үед тэнгэр цэлмэг байсан бөгөөд тэнгэрээс харин цасан ширхэг шиг л мах унаж байсан гэж бичжээ. Энэ махыг сонирхон амталж үзсэн хүмүүсийн хэлснээр яг л хонины мах шиг байсан гэнэ.

No comments:

Post a Comment

Үргэлж чамтай хамт.Эрх чөлөөт сэтгэлгээний орон зай☺ wwW.chupararA.tK