Хүүхдүүд богино зайнд уралдна. Сүүлд орсон нэг нь нүдээ аньж тоолно, бусад нь нуугдна. Уралдаанд оролцогчид дунд 2 бодол эргэлднэ. Бүх хүч чадлаараа гүйж түрүүлэх, нөгөө нь хамгийн сүүлд оролгүйгээр хүчээ заралгүй гүйх. Харин томчууд бүх юмаараа уралдна. Гадаад өнгө төрх, орлого, ажил мэргэжил, эд материал гэх мэт тэдний уралдах зүйлс мундахгүй олон. Томчуудын хувьд сүүлд орж нүдээ аньж тоолоод л байх юм бол бусдаасаа тасраад л байна гэсэн үг. Ингээд бодохоор хүн бага жоохноосоо л уралдаанд бэлтгэгддэг юм шиг. Хүүхдүүдийнх ч бай томчуудынх ч бай аль ч уралдаанд өөрийгөө хамгийн түрүүнд орохоор төсөөлж, түрүүлж болох хүүхэдтэй өрсөлдөж харьцуулах нэг бол сүүлд л орохгүй бол гэсэн ойлголтоор сүүлийн гүйгчийг анзааран өөртэйгөө харьцуулах гэсэн сонголтоор хүн хөгжих эс хөгжих нь тодорхойлогдно. Миний хамгийн дуртай үг "Ялалт бол хамгийн муу багш". Өнөөдөр та өөрийгөө хэнтэй харьцуулж байгаагаас таны амьдралын түвшин шууд хамаарна. Хэдий хүн өөрийнхөө өнгөрсөнтэй харьцуулж өсч дэвшсэн эсэхээ мэдэх хэрэгтэй ч өрсөлдөгч маш чухал. Аливаа юм бүхэн дутагдал, сул тал байдаг ба түүний ачаар үргэлж хөгжин дэвшиж байдаг. Гагцхүү тэрхүү дутагдлыг чинь мэдрүүлж байгаа өрсөлдөгч бол жинхэнэ өрсөлдөгч мөн юм. Өнөөдөр дэлгүүрээс сүү авангаа гадаа тоглож байсан хүүхдүүдийг жаал харж зогсоход нэг ийм бодол төрөөд бичмээр санагдлаа ххэ.